СПОРТ

Азийн АШТ-ээс медаль хүртсэн Б.Нарантуяаг "Олимпын алдар" одонгоор шагналаа

Монголын снукер бильярдын тамирчид 2021 оны ДАШТ, 2022 оны Азийн АШТ-д амжилттай оролцоод ирсэн. Эдгээр тэмцээнд О.Лхагвадорж, Т.Хаш-Очир нар эрэгтэйчүүдийн ангилалд, Б.Нарантуяа, Б.Билгүүнзаяа, Ж.Отгонбаяр нар эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн бөгөөд Б.Нарантуяа сонирхогчдын ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан юм.

Улмаар гуравдугаар сарын 1-15-ны өдрүүдэд болсон снукер бильярдын Азийн АШТ-д Б.Нарантуяа гуравдугаар байр эзэлж, Монголын бильярдын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.

Сүүлийн үед амжилт арвин байгаа бильярдын тамирчид болон холбооны төлөөллийг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэж, МҮОХ-ны шагналаар шагнаж урамшууллаа.

Тухайлбал, Монголын бильярдын холбооны ерөнхийлөгч Б.Мандахбаяр, Монголын бильярдын холбоог үүсгэн байгуулагч, холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Мягмаржав, Д.Амаржаргал нарыг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор, тамирчин Б.Нарантуяаг “Олимпын алдар” одонгоор шагналаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
2022-03-22 18:30

Үлгэрүүдээ з####уучуудын олимпын Тэшүүрийн хүрэл мед####ьтай охинд ямар шагн#### өгөх гэж байна даа

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x