ЭДИЙН ЗАСАГ

Ч.Хүрэлбаатар: Монголбанкныхан муйхарлаад л байх юм

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лагвасүрэн өчигдөр долларын ханшийн өсөлтийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр "Тансаг зэрэглэлийн импортыг хязгаарлана, долларын ханшийг 3000 төгрөгөөс дээш гаргахгүй, төгрөгийн хадгаламжаа доллар руу хөврүүлэхийг дэмжихгүй, хязгаарлана" гэх мэтээр ярьсан.

Тэгвэл түүний ярьсаныг Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Нэг доллар 3000 хүрлээ. Төгрөгийн ханшны уналтыг зогсоохын тулд Монголбанкнаас хязгаарлана, барина, дэмжихгүй, зэрэг арга хэмжээ авна гэнэ. Ямар ч үр дүнгүй. Доллар, иен, евро хайсан хүмүүс улам л ихсэнэ. Уг нь эдийн засгийн онолд ийм үед ямар арга хэмжээ авахыг нь маш тодорхой заачихсан байдаг л юм. Хэд ч хэлэх вэ дээ. Муйхарлаад л байх юм" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин ЯАНАА
Зочин ЯАНАА
2022-03-23 13:23

худлаа цэцэрхээд л, үүнд ямарч арга байхгүй. хөрвөдөггүй муу төгрөг рүблиэр хүн яах юм

Зочин
Зочин
2022-03-23 14:02

Дөргүй бух тупиик гэсэн үг үүү

Холбоотой мэдээ

Back to top button