ЭДИЙН ЗАСАГ
“Монголд орж ирсэн Сбербанкны машин хувь хүнийх юм билээ”

Сүүлийн өдрүүдэд сошиал орчинд ОХУ-ын Сбербанкны машин Улаанбаатар хотод байгаа зураг түгсэн. Үүгээр “Оросууд орж ирж ам.доллар их хэмжээгээр худалдаж аваад гарч байна” гэсэн ойлголт үүсээд буй.
Тэгвэл өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлэл хийх үеэрээ энэ мэдээлэлд тайлбар өглөө.
Тодруулбал “Бид энэ мэдээллийг тодруулсан. Сбербанкны машин Монголд орж ирсэн зүйлгүй юм билээ. Энэ зүгээр хувь хүний машин юм байна. Түүнээс ам.доллар их хэмжээгээр худалдаж аваад гаргасан зүйлгүй” гэж хариуллаа.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.