Нийгмийн

ТОДРУУЛГА: Буудал дээрх хяналтын ажилчид ирсэн автобусанд карт уншуулдаг нь зарлага гаргадаггүй

Автобусны буудал дээр зогсож байгаа Хяналтын ажилчид ирсэн автобусанд хязгааргүй эрхтэй автобусны карт дарж байгаа дүр зургийг нийслэлийн иргэд олонтаа харсан байх. Энэ нь бидний цэнэглэж хэрэглэдэгтэй адилхан үйлчилгээ авахын тулд дарж байна гэж ойлгогддог.

Үүнийг автобусаар үйлчлүүлсэн мэт урсгал зардал урсгаж төсвийн мөргө, иргэдийн татварын төлөлтөөс дэмий урсгал зардал гаргаж буй мэт харагддаг. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний “City Bus Consulting” ХХК-ийн Хяналтын ахлах ажилтан П.Мөнгөнхуягаас тодрууллаа.

-Хяналтын ажилчид автобусны карт ойрхон зайтай уншуулж байгаа харагддаг. Энэ ямар учиртай вэ?

-Хяналтын ажилчид албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэрлүүгээ явах тохиолдол гардаг. Тэднийг хянаж байна гээд хажууд нь зогсоод байх боломжгүй. Тиймээс цаг бүртгэлийг нь 30 минутын зайтай автобусны карт унших төхөөрөмжид уншуулж, цагийг нь бүртгэдэг.

-Үүнд ямар нэгэн зарлага гардаг уу, Автобусаар үйлчилгээ авсантай адилхан байдлаар уншигдаж харагддаг л даа.

-Үүнд ямар нэгэн зарлага гардаггүй. Өөрөөр хэлбэл автобусаар үйлчлүүлсэнтэй адилхан 500 төгрөг татдаггүй гэсэн үг. Энэ бол зөвхөн ажилчдын цаг бүртгэл юм шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button