НийгмийнНИЙГЭМ

Pizza Hut брэнд "Эх дэлхийн цаг"-т нэгдлээ

Байгаль орчноо хамгаалахын төлөөх дэлхий нийтийн хамгийн том хөдөлгөөн болох “Эх дэлхийн цаг” гуравдугаар сарын 26-нд буюу Бямба гарагт тохионо. Эх дэлхийн цаг нь нэг цагийн турш дэлхийн бүх хүн нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг билээ.

Энэ жилийн "Эх дэлхийн цаг"-т Pizza Hut брэнд нэгдэж, хэрэглэгчдэдээ бяцхан гэнэтийн бэлэг барих гэж байна.

Pizza Hut брэндийн зүгээс нэг цагийн турш гэрлээ унтрааж, гэрээсээ гаран алхаад, нэг нэгэнтэйгээ ярилцаж, амьд харилцаа үүсгэн, эрчим хүчний замбараагүй хэрэглээг багасгахыг олон нийтэд уриалах зорилготойгоор энэхүү хөдөлгөөнд нэгдэж байгаа.

Хэрхэн нэгдэх вэ?

  • 1-р алхам: Маш энгийн, та тухайн өдөр 20:30-21:30 цагийн турш гэрлээ болон бусад цахим хэрэгслүүдээ унтраана.
  • 2-р алхам: Гэрээсээ гарна. Хайртай дотнынхоо хүнтэй хамт Pizza Hut Галлериа салбар луу 60 минут буюу 1 цагийн турш алхана. Ингэхдээ доорх зааврын дагуу өөрийн үйлдлийг дүрсэнд буулгаж, хаштаг ашиглан, өөрийн facebook-ээс нийтэлнэ.
  • 3-р алхам: Pizza Hut Галлериа салбарт ирнэ. Бяцхан гэнэтийн бэлэг авна.

Байгаль дээр эко системийг бүрдүүлж байгаа бас үгүй хийж байгаа хамгийн чухал нөлөөлөл бүхий хүн бүрийг амьдралын хэв маяг, дадал зуршил, үйлдлээ бага ч гэсэн хугацаанд байгальд ээлтэй байлгаж ЭХ ДЭЛХИЙН ЦАГТ нэгдэхийг Pizza Hut брэндээс уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 25, 2022 14:02

Эх дэлхий цагт нэгдэнэ ээ

Зочин
Зочин
3 сар 25, 2022 14:04

Хотын төвд ойрхон амьдардаг хүмүүст хөөрхөн мэдээ байна ш дээ

Зочин
Зочин
3 сар 25, 2022 14:05

Хөөрхөн шүүү

Зочин
Зочин
3 сар 25, 2022 15:12

Pizza Hut төрөлэилт сайтай нь хамгийн гоё.

Холбоотой мэдээ

Back to top button