ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

РУБЛЬ: “Доллар, евро орох хориотой”

ПУТИН БАРУУНЫХНЫГ ГАЙХШРУУЛЛАА

Европын фьючерс зах зээл дээр байгалийн хийн үнэ мянган шоо метр нь 1400 ам.долларт хүрлээ. Харин нүүрсустөрөгчийн түүхий эдийг Европын хэрэглэгчдийн хувьд хамгийн том нийлүүлэгч болох Оросын “Газпром” Ерөнхийлөгч Владимир Путинээс нэгэн тушаал авав.

Тэр нь юу вэ гэхээр, бүх л төлбөр тооцоогоо рубль болгон хөрвүүлэх тушаал. Чухам В.Путиний эл тушаал гарсан даруйдаа л дэлхийн зах зээлийг “сандаргаж орхив”. Энэ нь Москва цаашид Сибирийн байгалийн хийн төлбөр бүрт өнөөх ам.доллар, еврог хүлээн авахгүй гэсэн үг. Нэг ёсондоо, “Доллар, евро орохыг хориглоно” болов. Яг л “Нохой, хар арьстнууд орохыг хориглоно” гэдэг Америкчуудын дүрмээр.

Москвагийн энэ зорилгыг нь харин Барууныхан “Санхүүгийн хөшүүргийг улс төрийн зэвсэг” болгон ашиглаж байна хэмээн тайлбарлаж эхлэв. Угтаа бол, энэ “дайн”-ыг АНУ болон Барууныхан өөрсдөө л эхлүүлсэн.

“Барууны энэ хамтын нийгэмлэг үнэндээ өөрийнхөө мөнгөн тэмдэгтийнхээ найдвартай байдлын “зураасаас давж”, тэдгээр мөнгөн тэмдэгтүүдэд итгэх итгэлийг өөрсдөө алга болгосон. АНУ болон Европын Холбоо хоёулаа зарчмын хувьд Оросын өмнө хүлээсэн үүргээ бодитоор биелүүлээгүй. Одоо үүнийг нь дэлхийн бүх хүмүүс мэддэг болчихлоо, бас өмнө нь ч ийм зүйл болно гэж мэдэж байсан. Өөрөөр хэлбэл доллар, евро хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байж магад гэж таамаглаж байлаа. Энэ нь ч биеллээ оллоо” хэмээн В.Путин Барууныхныг шүүмжлэв.

Энэ нь цааш улам л даамжирна. Орос улс “өөрөө өөртөө буулт хийсэн бүх валют”-ыг ашиглахаас татгалзах нь зүйтэй гэж В.Путин үзэж байгаа юм. Тэр үүнийг зөвхөн байгалийн хийгээр хязгаарлагдахгүй гэдгийг маш тодорхой хэлсэн. Ганцхан нюанс бий. Оросын авч хэрэгжүүлэх эсрэг хориг арга хэмжээ нь зөвхөн “найрсаг бус” улсуудад л хамаатай.   

ОРОСЫН ЭХНИЙ ХАРИУ ҮЙЛДЭЛ БОЛ УУР ХИЛЭНГ ҮГҮЙСГЭХ

ГЕРМАНД

“Бид Европын түншүүдтэйгээ үүнд хэрхэн хариу өгөх талаар ярилцах болно. Төлбөр тооцоог зөвхөн рублиэр хийхийг нэхэмжилж байгаа нь гэрээгээ зөрчсөн үйлдэл” гэж Германы Эрчим хүч, уур амьсгалыг хамгаалах яамны сайд Роберт Хабек өчив.

Зөвхөн рублиэр төлбөр төлнө гэсэн В.Путинийн захирамж Европыг нэлээдгүй сандаргаж, Москвагийн урт хугацааны тооцоо, еврогоос татгалзах механизмын талаар эргэлзсэн байдлыг улам нэмэгдүүлэв.

Германы “Der Spiegel” сэтгүүлд “Европын олон банкны мэргэжилтнүүд “харанхуй” байдалд орож эхлэв. Тэд:

“Кремль одооноос нийлүүлэлтийнхээ гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаад, гэрээг дахин байгуулахдаа төлбөр тооцоонд рублийг орлуулахыг хүсэж байна уу?” “Валютын ханшийг таагүй болгож, далд хэлбэрээр байгалийн хийн үнээ нэмэхээр төлөвлөж байна уу?”

“Эсвэл Барууны орнуудыг Оросын Төв банкинд тогтоосон хориг арга хэмжээгээ цуцлахыг шаардах болов уу?” гэсэн олон олон хариулт нь ямар байх нь мэдэгдэхгүй асуултуудын дунд Барууныхан гацаж орхилоо.  

Оросын байгалийн хийн гол худалдан авагч, хэрэглэгч бол Герман. Тиймээс Германд албан хүрээнд Москвагийн рубльтэй холбоотой шийдвэрийн талаар “түр завсарлага” авав. Герман одоо үүнийг эргэцүүлэн бодоод толгойгоо гашилган сууж эхэлсэн. Яах вэ гээд.

Бундестагийн Эрчим хүч, уур амьсгалыг хамгаалах хорооны дарга Клаус Эрнст “Төлбөрийг рублиэр хийх нь техникийн хувьд боломжтой” гээд хэлчихсн нь зүгээр ч нэг санаандгүй унагасан үг биш. Клаус Эрнст гагцхүү үндсэн бэрхшээлийг онцлон дурдав. Юу гэхээр, Европын Холбоог хориг арга хэмжээнээс “тойруулж гаргаад”, улмаар Оросоос эрчим хүч тээвэрлэгчдийг бойкотлох эсэхэд дахин хэлэлцүүлэг хийх. Учир нь, тэдэнд ийм л гарц үлдээд байгаа.  

Тиймдээ ч, Германы Эдийн засаг, уур амьсгалыг хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Сузанна Унград хэлэхдээ, “Берлин хийн нийлүүлэлтийн төлбөрийг рублиэр хийх тухай мэдээг анхааралдаа авч, Европын Холбооны дээд байгууллага болон хувийн хэвшлийнхэн, ялангуяа Оросын “Газпром”-той хамтран ажилладаг Германы корпорацуудтай зөвлөлдөнө” гэв.

ЯПОНД

Харин арлын Японы хувьд тус улсын Сангийн сайд Сүзүки Шюничи Парламентын хуралдааны үеэр ярихдаа “Кремлийн гаргасан шийдвэр амьдралд хэрхэн  хэрэгжих нь тун ойлгомжгүй” гэсэн. Гэвч, хамгийн анхаарал татаж байгаа зүйл бол, Сахалинаас Оросын шингэрүүлсэн хийг худалдан авдаг бусад агентлаг, Японы эрчим хүчний компаниудтай аль хэдийн зөвлөлдөөд эхэлчихсэн. Үүнийгээ Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү баталсан.

ПОЛЬШ, БОЛГАРТ

Польшийн эрчим хүчний “PGNiG” компанийн тэргүүн ОХУ-аас нийлүүлэх хийн төлбөрийг рублиэр хийх боломжгүй гэдгээ шууд илэрхийлэв. Харин Болгар удс эсрэгээрээ рублиэр тооцоо хийхэд татгалзах зүйлгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

Дюссельдорфын эдийн засагч Йенс Зюдекумын хэлснээр “Путин энэ мэдэгдэлээрээ Барууныхныг үнэхээр гайхшруулж чадсан. В.Путиний гаргасан шийдвэрийн үр дагаврыг сайтар эргэцүүлэн бодоод үзвэл, Европын Холбооны Оросын эсрэг тогтоосон хориг арга хэмжээнд үр дүнтэй хамрагдаж байсан тэдгээр худалдан авагчид одоо Оросын Төв банкнаас рубль худалдаж авах шаардлагатай болно. Ингэснээрээ В.Путин европчууд биднийг оросуудын эсрэг тогтоосон хоригоосоо няцах зам руу тойруу аргаар түлхэж байна” хэмээн дүгнэв.

“Der Spiegel” сэтгүүлийн өөр нэг нийтлэлч Питер Бофингер хэлэхдээ, “Хэрэв Барууны хийн хэрэглэгчид одоо доллар эсвэл еврогоор биш Оросын рубль худалдаж авахаас өөр аргагүйд хүрвэл Оросын мөнгөн тэмдэгтийн эрэлт, ханш өснө” гэлээ.

Дэлхийн эдийн засгийн Килийн хүрээлэнгийн судлаач Клаус-Юрген Герн В.Путиний шийдвэрийн талаар хэлэхдээ, “Оросын Засгийн газар мөнгөн тэмдэгтээ дэмжиж, Орос дахь инфляцаа барихыг хичээж байна” гэсэн юм.

Супер ашгийн үндсэн дээр тогтсон капитализмын зах зээлийн хувьд тэдний орлого хомсдох аюул заналхийлэл нүүрлэж, хүлээгдэж буй ашгаа энгийн байдлаар алдах нь хамгийн “нерв” барсан зүйл гэдэг нь мэдээж. Тиймээс Англо-Саксоны бизнесийнхний хүрээнд нэгэн хэлц бий. Гол өрсөлдөгчөө ялъя гэвэл “Тэднийг хамгийн ихээр өвтгөдөг газар луу нь–халаас руу нь цохь” /Hit them where it hurts most – their pockets/.

“Нөхөрсөг бус” Европчууд В.Путиний шийдвэрт ямар хариу өгөх сонголтоо дэнсэлж байгаад гайхах зүйл алга. Бооцоогоо нэмэх үү? Долоо, найм дахь багц хориг арга хэмжээг ээлжит бусаар оруулж ирэх ёстой юу? Арилжаагаа эхлүүлэх үү? Эсвэл Оростой эвлэрэх үү?

ДОЛЛАРЫН ЖИЙРЭГТЭЙ ГАЗРЫН ТОС

2011 онд Муаммар Каддафийг унагаж, устгах тухай Барууны хамтын шийдвэр бол ам.доллартой эн тэнцэхүйц алтан динарыг гаргаж ирэх гэсэн Ливийн Жамахирийн удирдагчийн санаархлаас үүдэлтэй гэсэн үндэслэлтэй тайлбар  ч байдаг. Үүнд нь мэдээж газрын тосны төлбөрийг алтан динараараа хийнэ гэсэн зорилго ч оршиж байсан. Тэгэхээр АНУ болон Барууныхан В.Путинийг замаасаа зайлуулахын тулд Муаммар Каддафи дээр хэрэглэсэн шигээ иймэрхүү “бохир” арга саам хэрэглэж байгааг ч үгүйсгэх аргагүй юм.  

Өмнө нь, 2003 онд АНУ Иракийн эсрэг түрэмгийлэл явуулсан нь Саддам Хуссейн амлалтаа биелүүлж, газрын тосныхооо төлбөр тооцоог ам.доллароор бус харин еврогоор зарж эхлэх вий гэсэн болгоомжлол, айдас хүйдэсээс үүдэлтэй.

АНУ-ын ашигтай нэг сайн тал бол Холбооны Нөөцийн Систем нь “ногоон дэвсгэрт”-үүдээ ямар ч хязгаарлалтгүйгээр, олон триллион долларын өрийг харгалзахгүйгээр олноор нь хэвлэж чаддагт оршдог. Мөн дэлхийн зах зээл дээрх газрын тосны арилжааны төлбөр тооцоог чухамхүү “ногоон дэвсгэрт”-ээр хийдэг нь АНУ-ын мөнгөн тэмдэгтийн хувьд хамгийн чухал дэмжлэг.

“Vanguardia” сонины нийтлэлч, шинжээч Рафаэль Пош АНУ Ирак руу довтлох болсон шалтгааныг Америкчуудын “еврогийн эсрэг ам.долларын дайн” гэж өмнө нь дүгнэж байсан удаатай. Рафаэль Пошийн хэлснээр, “Эрчим хүчний асуудалд ам.долларыг орлох цоорхойг нээх нь дэлхийн долларын эзэнт гүрний хувьд Америкийн хувьд сөрөг үр дагавраар дүүрэн ноцтой алхам. Тиймээс америкчууд эрсдэлд юу байгааг ойлгож байгаа тул тэд хэнийг ч өршөөхгүй” гэсэн байдаг..

“Дайн гэдэг бол ОПЕК-ийг газрын тосны гүйлгээг еврогоор хийхийн эсрэг  америкчуудын боловсруулсан стратеги байдаг. АНУ Иракт түрэмгийлэл явуулж, Иракийн газрын тосонд хяналтаа тогтоосноор АНУ-д ОПЕК-ийг нефтийн үнийг хянах чадваргүй болгох боломжийг олгоно” хэмээн Жонс Хопкинсийн Их Сургуулийн профессор Уильям Кларк дүгнэсэн байдаг. Тиймээс л АНУ үргэлж дайныг өдөөсөөр ирсэн. Учир нь, АНУ дайнаас олз омог, ашиг хүртэхийг санаархсаар ирсэн нь маш олон жишээн дээрээс ил, далд байдлаар ажиглагддаг.   

“Үнэндээ Иракт хийсэн дайн бол Америкчууд Саддам Хуссейн болон түүний дэглэм, үй олноор хөнөөх зэвсэг, терроризмтэй ямар ч холбоогүй. Энэ бол Иракийн газрын тосны салбарт дэлхийн валютыг ноёрхолыг дангаар тогтоох гэсэн дайн байсан” гэж профессор Кларк дүгнэдэг.

ДОЛЛАРЖИЛТ ЭРЧ ХҮЧЭЭ АВСААР БАЙХ УУ

Хамгийн том нүүрсустөрөгчийн нөөцийн эзэн болох Хятад болон Саудын Арабын хооронд юаниар газрын тос нийлүүлэх хэлэлцээр үргэлжилж байгаа нь бодит байдал дээрээ ам.долларын эсрэг дайн зарлаж буй хэрэг.

Саудын Араб, Хятадын ямар ч нууцлалгүй ийм тохиролцоо нь Орос улс байгалийн хийг “найрсаг бус” улс орнуудтай байгалийн хийг нийлүүлэхдээ төлбөрийг өөрийн үндэсний мөнгөн тэмдэгт рублиэр хийнэ гэдэг алхам руу түлхсэн байж болзошгүй.

Дэлхийн эрчим хүчний зах зээлд ам.долларын хуваагдашгүй ноёрхлын бүс ийнхүү аажмаар хумигдаж эхэллээ. Хятадын юанийн үнэлгээ, нэр хүнд нь өсөн нэмэгдэж байгаа нь хадгаламж болоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлж, улам бүр сонирхол татахуйц хэрэгсэл болж байна.

Эцэст нь, Орос улсын хувьд хамгийн чухал нь рубль жинхэнэ “тусгаар тогтнол”-оо олж авч байна. Мөнгөний бодлого төдийгүй Төв банкны үнэт цаасны бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд рубль шаардлагатай хэмжээгээр өсөх боломжтой болно. Одоогийн байдлаар нэг зүйл тодорхой боллоо. В.Путин тэргүүтэй Орос улсад дотоодын эдийн засгаа долларгүй болгох ажил эрчимжиж эхэллээ.

Эх сурвалж: Technowar

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин ц.пүрэвсүрэн
Зочин ц.пүрэвсүрэн
2022-03-26 08:56

зөв зөв даже лучшее

Сүрэн
Сүрэн
2022-03-26 09:17

Путин уха�##�аг маш зөв шийдвэр гаргажээ АНУ ЕХ эсэргүүцээд ч нэмэргүй юм

ҮНЭН
ҮНЭН
2022-03-26 14:50
Reply to  Сүрэн

үхэр минь худ�##�даж авахгүй гээд л болоо биздээ

Анааа
Анааа
2022-03-26 18:52
Reply to  ҮНЭН

барууныхан одоо Оросын хийг яаж худ�##�даж авах вэ гээд толгойгоо гашилгаж эхэлсэн нь үнэн. Путин хрн ч энэрэнгүй бн. Рублиэ гадны в�##�ютаар биш, зөвхөн �##�таар худ�##�дана гвл яах бсн юм бл оо ккд

Зочин
Зочин
2022-03-26 09:16

Тэр айхтар Рублийн эзэд чинь Монголоос хамаг долларыг нь хуу хамаж чадлаа гээд онгирч байна. Доллар хэрэггүйм бол тэр Рублиэрээ л байна биз!! Хүний юмыг хуурч авах ямар шаардлага байна.!!

Зочин
Зочин
2022-03-26 09:57
Reply to  Зочин

Авсан барааныхаа үнийг худ�##�дагч т�##� ямар в�##�ютаар авахаа хэлж л таарна..Доллар гэх цаасыг үнэгүй хэвлэж үнэгүй тарааж ,зэвсэг нфть ээр угаадаг байд�##� бага зэрэг хумигдах нь байна.Уха�##�аг шийдэр байна.Барууныхан оросын төв банкин дээр рубль авахаар очиж оочёрлох байна.Ёстой гэнэтийн ГАЙХАМШИГ гэмээр юм.

ҮНЭН
ҮНЭН
2022-03-26 14:51
Reply to  Зочин

ша�##� үхэр худ�##�даж авахгүй гэхэд болдог юм байгаа биздээ. доллараар авб�##� ав үгүй бол төлөхгүй дуусаа

Bak
Bak
2022-03-27 10:37
Reply to  ҮНЭН

Авахгүй гээд яах юм cowboy

Зочин
Зочин
2022-03-26 10:20

рублийн үнэ өсөж дээ

Зочин
Зочин
2022-03-26 11:29

ОУВС-аас мэдээлснээр, ам.долларын дэлхийн нөөцийн дээд в�##�ют болох байр суурь БНХАУ-ын юань болон бусад мөнгөн тэмдэгтийн эсрэг �##�дагдлаа

Иргэн
Иргэн
2022-03-26 11:50

Доллар хэдийгээр АНУ-н мөнгөн тэмдэгт нэртэй ч төрдөө хамаар�##�гүй ХОЛБООНЫ НӨӨЦИЙН БАНК /САН/ хэмээх хувийн /жүүд нарын/ шахуу байгууллагад хэвлэгддэг. Түүнийгээ засгийн газарт өр хэмээн олгож, тэндээсээ түгээгддэг. Тийм ч учир USD дээр DEBT NOTE гэсэн бичээс байдаг. Жон Кеннэди доллар хэвлэх эрхийг ХОЛБООНЫ НӨӨЦИЙН БАНКнаас хураан авч сангийн яаманд шилжүүлсэн нь түүнийг үхэлд хүргэсэн гэж үздэг.

Зочин
Зочин
2022-03-26 14:31

Путин маш зөв шийдвэр гаргасан байна. Баяр хүргэе. Америк тэргүүтэй импери�##�истүүдийн шүтдэг долларын ханшийг цаас болгох хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-03-26 14:32

Шийдвэрээсээ буцаж болохгүй их зөв шийдвэр байна шүү.

Зочин
Зочин
2022-03-26 14:33

Хэрвээ рублиэр тооцоо хийхгүй гэвэл крантай хаахаа мартав.

Зочин
Зочин
2022-03-26 14:34

Загтанасан газар маажсан ганц зөв шийдвэр урай!

Зочин
Зочин
2022-03-26 14:36

ерропын холбооны улс гэх дайныг өдөөн хатгагч луйварчингуудыг гөлөг болгоод өг.

Зочин
Зочин
2022-03-26 14:39

Одоо ч рублийн ханш дээшээ суг явах байхдаа. Яг энэ шийдвэр хэрэгжээд эхлэвэл 1 рубль=1 доллар болж таарна. Дайныг өдөөгч америк лав будаа болж зөнөг өвгөн өөрийгөө боймлох байхдаа �######�уул.

Зочин
Зочин
2022-03-26 14:48

Очень правильно товариш Путин! Поздравлаю вас

ҮНЭН
ҮНЭН
2022-03-26 14:48

путины тэнэглэл хосгүй юм оооо

Зочин
Зочин
2022-03-26 15:26

Это очень правильное решение. Победа России

Зочин
Зочин
2022-03-26 15:39

Если мы не одобряем Россию, тогда мы должены быть безусловным!

зочин
зочин
2022-03-26 16:37

манайх бас ялгаагүй Монгол банкийн үндэсний банк болгож нүүрс зэсээ зөвхөн монгол улёын мөнгөн дэвсгэртээр арилжих хэрэгтэй

Зочин БӨ
Зочин БӨ
2022-03-26 16:53

Орос эрчим хүчний эх үүсвэрийн экспортын орлогоо рүблиэр авахаар бол оросоос импортлогчид нь оросын төв банкнаас доллар ба евро, паундаар рүбль авах болж байна уу? тэглээ гээд орос гаднаас хатуу в�##�ютаар авдаг зүйлээ зөвхөн экспортын орлогод тохирсон рүблийн хэмжээнд л импортлох болно. ингэснээр оросын чөлөөт в�##�ютын нөөц �##�хам �##�хамаар шавхагдана. Учир нь экспортоос нь чөлөөт в�##�юут орохоо болино шүүдээ. гадна т�##�д 600 тэрбум долларын нөөц нь царцсан. ер нь л хүнд байд�##� үүснэдээ яваандаа оросод. хөрвөх в�##�ютын үнэ цэнэ бол ердөө амьдр�##�ын чанар, технологийн түвшингээр хэмжигддэг зүйл. Орос нь барууны технологи, амьдр�##�ын түвшинд хүрнх яагаа ч үгүй манайх шиг байг�##�ийн эрдэс түхий эдэд л аргацаасан улс шүүдээ

зочин
зочин
2022-03-26 16:59

монгол улс �##�ь30 жилийн өмнө ОУВС гэх Америкийн долларын эзэдийн гэрээнд гарын үсэг зурсан улс одоо 30 жил долларын эзэдийн боол явлаа манайх монгол улсас бүх гарч буй бараа бүтээгдэхүүн байг�##�ийн баялгаа зөвхөн монгол төгрөгөөр төлбөр тооцоогоо хийж эхэлвэл монгол улсын төгрөгийн ханш дооларын эсэрэг чангарах болно ингэснээр монголын ард түмэн Инфляц гэдэг зовлогоосоо с�##�ж амрах болно шүү

Зочин
Зочин
2022-03-26 18:37

Шатарын өргө дээр үзэлцэж байна даа. Доллар ялах уу? Рубль ялах уу? Нато хоригооо суллахаас өөр гарцгүй боллоо доо.

Зочин
Зочин
2022-03-26 21:24

Нэг зах зээлээс хэтэрхий хамаар�##�тай байгаагийн муу т�##� нь энэ юм. Европчууд тийм ч олон жил орос газ, орос нефт хэрэглэхгүй гэсэн үг, өнөө маргаашдаа рублийг нь ашиглаж л таарах байх, харин 3 жилийн дараа рубль нь жинхэнэ цаас болно, Путин амиа авч гарах, цаг хожих гэсэн түр зуурын украйн руу дайрч ордог шигээ бас л нэг дээрмийн үйлдэл хийсэн байна. Урт хугацаандаа үнэгүй өгье гэсэн ч герман тэргүүтэй европчууд авахгүй л гэсэн үг, найдваргүй, дээрэмчин түнштэй цаашид наймаа хийх боломжгүй болсон.

Зочинorchuulga ni mash muu, oilgohod hund baina,em
Зочинorchuulga ni mash muu, oilgohod hund baina,em
2022-03-26 23:45

uhaantai udirdagchtai uls saihan yumaa, buleglel daramt yu ch irsen ergeed surpiz bariad angailgachih yum

emee
emee
2022-03-27 10:59

putingiinhee daraagiin syurpriziig huleegeed suuj baiya daa, bas l gaihaltai baih bolno,

Зочин
Зочин
2022-03-28 09:13

Зөв

Холбоотой мэдээ

Back to top button