Сурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

Ялгаварт байдал: Эмнэлэгт ВАЛЮТААР 17%-ийн, орон сууцанд ТӨГРӨГӨӨР 13%-ийн хүүтэй зээлсэн түүхүүд юунд хүргэв

-ЗЭЭЛДЭГЧДИЙГ ТУЙЛДУУЛСАН ХАМГИЙН ЧУХАЛ АГУУЛГУУД ХАЯГДАВ-

Хөгжлийн банкны дуулиан ид өрнөж буй ч "Ханшийн зөрүүгээр бид үнэхээр туйлдсан", "Зээлээ монгол төгрөгт шилжүүлэх гээд огт зөвшөөрөөгүй", "Ам.долларын ханш өссөн учраас зээлийн хэмжээ 2 дахин өссөн" зэрэг зээлдэгчдийн яриаг нэг их чухалчилж харсангүй.

Хөгжлийн банкны зээлийн жагсаалтуудыг харахад, нэг онд олгогдсон мөртлөө монгол төгрөг, гадаад валютаар ялгамжтай санхүүжүүлэгдсэн зээлүүд нэн элбэг таарна. Мөнхүү зээлийн хүү нь маш ялгамжтай. Энэ бүхэн зээлдэгчдэд хэрхэн туссан бэ. Яагаад нэг хэсэгт нь монгол төгрөгөөр, нөгөө талд нь валютаар зээл өгөв. Яагаад зээлийн хүү өөр өөр байв.

Кэйс 1. Валютын зээлийн өндөр хүү

“Ачлал трейд” ХХК-ийн 300 ортой эмнэлгийн цогцолбор барих төсөлд 15 сая ам.долларын 10.28 хувийн хүүтэй зээл. Төгрөгт шилжүүлвэл уг зээл нь 42 тэрбум бөгөөд хүү нь 17.3 хувь.

Кэйс 2. Валютын зээлийн бага хүү

“Ди Би Эм Лизинг” ХХК-ийн Улаан буудайн үйлдвэрлэлийг дэмжих төсөлд 10 сая ам.долларын 3.6 хувийн хүүтэй зээл. Төгрөгт шилжүүлвэл уг зээл нь 28 тэрбум бөгөөд хүү нь 6.05 хувь.

Кэйс 3. Монгол төгрөгөөр олгогдсон зээл

“Пирамид орд” ХХК-ийн орон сууцны төсөлд 25 тэрбум төгрөгийн 13.44 хувийн хүүтэй зээл. Төгрөгийн зээл учир хүүгийн өөрчлөлтгүй.

Дээрх гурван зээлээс харахад, Хөгжлийн банк Өөрийн охин компанидаа /“Ди Би Эм Лизинг”/ ам.долларын зээлийг ердөө 3.05 хувийн хүүтэй олгожээ. Гэтэл нийгэмд хамгийн өндөр өгөөжтэй зээл болох эмнэлгийн барилгын төсөлд 10.28 хувийн хүүтэй ам.долларын зээлийг шахсан. Эмнэлгийн барилгад монгол төгрөгт шилжсэн дүнгээр 17.30 хувийн хүүг тулгасан мөртлөө арилжааны зориулалтаар зарагдах орон сууцны төсөлд монгол төгрөгөөр 13.44 хувийн хүүтэй зээл олгожээ.

Энэ тохиолдолд, Хөгжлийн банкны охин компани нь хэдий валютын зээл авсан ч бага хүүтэй учир нэг их зовохгүй. Эсрэгээрээ эмнэлгийн барилгын төслийнхөн арилжааны банкны хүүтэй тэнцэх 17.3 хувийн хүүнд нугалуулж, ханшийн зөрүүн дээр сөхөрч байхад орон сууц баригч нь монгол төгрөгөөр зээл авсан тул ханшийн өсөлт зэрэгт огт санаа зовохгүй, 13.44 хувийн хүүн дээрээ анхаарах гурван өөр нөхцөл байдал үүссэн байна.

ЖАГСААЛТ: УРТ ХУГАЦААНД ХЭРЭГЖИХ ТОМ ТӨСЛҮҮД ВАЛЮТЫН ЗӨРҮҮНД НУХУУЛСААР ТУЙЛДЖЭЭ

Нийтлэлч У.Оргилмаа яг энэ агуулгыг хөндөхдөө Хөгжлийн банкны зээлийг, “Ач холбогдолтой”, “Ач холбогдол багатай”, “Ач холбогдолгүй” гэж ангилан, тэдгээрийн зээл авсан валютын төрөл, хүүгийн зөрүүтэй байдлыг гаргасан байна.

“Ач холбогдолтой” төслүүдийн жагсаалт:

“Ач холбогдол багатай” төслүүдийн жагсаалт:

“Ач холбогдолгүй” төслүүдийн жагсаалт:

Дээрх жагсаалтаас харахад, нийгмийн хэмжээнд ач холбогдлоо өгч болох ихэнх төслүүдийг валютаар, ач холбогдол багатай бизнес дэмжсэн зээлүүдэд ихэвчлэн монгол төгрөгөөр олголт хийжээ.

Нэг ёсондоо урт хугацаанд үр өгөөжөө өгөх томоохон төслүүд валютын зээл авч, ханшийн өсөлтөд нийтлэг байдлаар нухуулсан байна. Гэхдээ ижил төрлийн зээлүүд ч өөр хүүтэй байх аж. Тухайлахад, "Ховд эко цемент" -ын ам.долларын зээлийн хүүг монгол төгрөгт хөрвүүлэхэд 15.5 байхад "Монполиментийг 13.2 хувьтай байгаа нь хачирхал төрүүлнэ.

Харин уул уурхай, орон сууц, зогсоол зэрэгт чиглэсэн зээлүүд монгол төгрөгөөр олгогдсон учир тэдэнд ханшийн зөрүү, хүүгийн өсөлт огт мэдрэгдээгүй байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:

Муу нэртэй, луу данстай цементийн төслүүд бүгд валютаар олгогдсон. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ц.Билэгт гар л гэхэд Хөгжлийн банкнаас авсаг зээлээ монгол төгрөгт шилжүүлэх хүсэлтийг удаа дараа тавьж, сонгуулиар тойроггүй хоцрохдоо ч тэр үеийн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өрөөнд энэ агуулгыг л гуйж, өнөөх нь утас цохисон гэгддэг. Гэвч тэд валютын зээлээ төгрөгт шилжүүлж чадаагүй. Чанаргүй зээлийн ангилалд хөгжлийн чиглэлтэй валютын зээлүүд тэр чигээрээ багтсаны гол учир нь ханшийн тэлэлт байв. Саях алдарт “Хөтөл” төсөл л гэхэд ам.доллар 1320 байхад зээл авч, эдүгээ 3000 төгрөгт хүрсэн үед нь зээлээ хаах шаардлагатай тулгарч буй. Өөрөөр хэлбэл, валютын зээл дээр манай томчууд ямар ч “арын хаалга” хэрэглэх боломжгүйд хүрч, бүгд аргагүйдсэн байна.

Аргагүйдсэн компаниудын ихэнхийнх нь дансыг хааж, захирал тэргүүтэй улирдах ажилтнуудынх нь гүйлгээг битүүмжлээд буй. Тэгсэн мөртлөө “Зээлээ төл” гэж балбуулсаар байгаа хатуухан үед зээлдэгчид мөнгөний, валютын эрэлд хатацгаажээ. Мэдээж улс нь шараад идчихсэн тул гадныхан үүдээ хаачихсан. Ийм нөхцөлд цаашдаа валютаар өндөр хүүтнй зээл авсан зээлдэгчид улам хүндрэхээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-28 08:23

Ийм байхаар яаж Улс хөгжих вэ дээ

Зочин
Зочин
2022-03-28 08:24

Ямар ч улс хөгжихийн тулд дэт бүтэц болох эмнэлэг сургуулиа барьдаг юм билээ шүү

Зочин
Зочин
2022-03-28 08:24

Ийм тэнэг юм болсымуу

Зочин
Зочин
2022-03-28 08:24

Яаг зөв бүх булайг нь дэлгэх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-03-28 08:25

Юу ч мэдэхгүй хэдэн юм өөрсдийгөө дарга сайд гишүүд гээд бодчихсон инээд хүрмээр юмнууд л байхын

Зочин
Зочин
2022-03-28 08:26

Ийм юмнуудийг нь харахаар бухимдах юм

Зочин
Зочин
2022-03-28 09:12

Сайн ажиллажээ

Зочин
Зочин
2022-03-28 10:21

УЛС ОРОН ЧИНЬ ТЭНЭГҮҮДЭЭР ДҮҮРЭН БАЙНА

Bagi
Bagi
2022-03-29 03:05

арай2

Зочин
Зочин
2022-03-29 03:19

kl,

zochin
zochin
2022-03-29 16:26

Ямар аймаар их дүнтэй зээл өгөө вэ? баруун солгойгүй их хэмжээний мөнгийг барьцаагүй эргээд яаж ашиг олж хүүгээ төлж зээлээ төлөхийг нь тооцолгүй ёстой л нэг хонинд орсон чоно шиг дайрчээ.барьцаа хөрөнгө сайн бол я�##�аа гэж чанаргүй байхав тэхээр урьдчилан төлөвлөгөөтөй улсын мөнгийг хуваан авчээ

Зочин
Зочин
2022-04-04 18:46

Муу үхэж д�##�д орсон ардчилсан намын үхээр Мөнхбат ХБны захир�##� байхдаа ардчилсан намын бөөснүүдэддээ бага хувийн хүүтэй, бусад хүмүүст өндөр хүүтэй зээл олгож байсан нь улам тодорч байна. Монголыг сөнөөсөн ардчилсан намыг газрын хөрснөөс арчиж ардчилагчдыг цаазаар авах цаг улам бүр ойртож байна.

Холбоотой мэдээ

Back to top button