ЭРҮҮЛ МЭНД

Нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд цусан суулгац өвчнөөр өвджээ

Өнгөрөгч баасан гарагт буюу есдүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд цусан суулгац өвчнөөр өвдөж, зургаан хүүхэд ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Дээрх зургаан хүүхдээс гадна хэд хэдэн хүүхэд гэрээрээ эмчлүүлж байгаа бөгөөд эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдал дээрдэж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Одоогоор хүүхдүүд юунаас болж өвдсөн нь тодорхойгүй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон ХӨСҮТ-ийн хамтарсан баг голомт дээр ажиллаж байгаа. Уг хамтарсан шинжилгээний хариу энэ баасан гарагт /2019.09.20/ гарах тул онош нь батлагдаагүй өвчлөлийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button