"Рио Тинто" хувьцаа худалдан авах саналаа Дэлхийн зэсийн бага хуралд дахин онцоллоо
Өчигдөр буюу мягмар гарагт Дэлхийн зэсийн бага хурал болж, энэ үеэр "Рио Тинто" группийн Зэсийн үйл ажиллагаа хариуцсан захирал Клэйтон Уолкер Оюу толгой төсөлтэй холбоотой үг хэлжээ.
Бидний өмнө нь мэдээлж байсанчлан, "Рио Тинто" группээс "Туркоиз Хилл Ресурсес" компаниас эзэмшдэггүй үлдэгдэл 49 хувийг хувьцааг 2.7 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьсан. Харин "Туркоиз Хилл Ресурсес"-ийн хувьцаа эзэмшигчид үнэлгээг хэт доогуур байна гэж үзэн, саналд татгалзсан хариу өгөөд байгаа билээ.
Тэгвэл Клэйтон Уолкер өчигдрийн хуралдаан дээр "Бид Монголд зэс, алт олборлох томоохон төсөл хэрэгжүүлж байна. Иймд манай санал бүх хувьцаа эзэмшигчдэд өндөр үнэ цэн авчрах болно" гэж дахин мэдэгджээ.
Хэд хэдэн хувьцаа эзэмшигчид 2.7 тэрбум ам.долларын үнэлгээг өндөр байна гэсэн ч "Рио Тинто" группээс саналдаа өөрчлөлт оруулах хувилбарыг ярьж эхлээгүй байгаа юм.
Мэдээлэл өгөхөд, “Туркоиз Хилл Ресурсес” компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг “Sailingstone Capital Partners” компани “Рио Тинто”-гийн саналд байр сууриа илэрхийлж, нээлттэй захидал илгээхдээ:
- Оюу толгой төслийн үр өгөөж улам бүр нэмэгдэж, ноогдол ашиг хүртэх хугацаа наашилж байгаа нөхцөлд ийм хэлцэл хийх нь тийм ч таатай биш байна.
- Үнэлгээ муу байна. 50.8 хувийг “Рио Тинто” нийт 6.6 тэрбум ам.доллараар өөрийн болгосон. Гэтэл үлдсэн 49 хувийг 2.7-оор худалдан авна гэж байгаа нь анхаарал татаж байна гэсэн санаануудыг илэрхийлж байсан юм.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Рио монголоос гарахгүй улам шунах болжээ
Өгч болохгүй ээ
Рио арай хэтэрч байна аа
Манай нөөцийг Оюутолгойн нөөцийг хамгийн их мэдэж байгаа болохоор алдахаас хайран байгаа л даа
heltsej tohirj chadaj baival, ajilaa hiig l de, gol n shudraga il tod baih n chuhal bna.
Манайх авч болдоггүй юм уу, өөрийнхөө юмыг.