Нийгмийн

Өглөө орсон цасыг зам, талбайн 241 үйлчлэгч цэвэрлэж байна

Өнөө өглөөний 05:00 цагаас эхлэн орсон цасыг цэвэрлэхэд Хот тохижилтын газар болон дүүрэг, хувийн хэвшлийн 21 ТҮК-ийн зам, талбайн 241 үйлчлэгч, тусгай зориулалтын 26 техник, тоног төхөөрөмжтэй ажиллаж, 18.7 тонн давсыг зам, талбайд цацаад байна.

Ингэхдээ халтиргаа, гулгаа ихтэй өгсүүр зам, талбай, гүүрэн байгууламжийн орчимд давс, бодис цацах гурван машин, зам цэвэрлэгээний шүүртэй таван машин ажиллаж байгаа бол явган хүний зам, талбайг цэвэрлэхээр бичил 10 техник, хэрэгсэл үйлчилгээнд гарчээ. Мөн хог тээврийн хоёр машин, цас зөөвөрлөх зургаан тонны багтаамжтай дөрвөн машин үйлчилгээнд ажиллаж байна.

Халтиргаа, гулгаа үүсэх магадлалтай гудамж, зам, талбай, өгсүүр замд буюу Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Сансрын туннель, Зайсан, Баянхошуу зэрэг байршил болон уулын замд давс, бодис цацаж байгаа юм. Мөн Сүхбаатарын талбайд тогтсон цасыг шүүртэй таван машинаар цэвэрлэж байна.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын нийт бие бүрэлдэхүүн бэлэн байдалд шилжин, ажиллаж байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүрэгтэй бөгөөд энэ дагуу цасаа цэвэрлэж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгааг албаныхан хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button