ТОДРУУЛГА: БНХАУ-аас гурван тонн тахианы муудсан мах оруулж иржээ

Цагаан сарын баярын шинийн нэгэнд Монгол Улсын хилээр шөнө дунд муудсан тахианы мах орж ирсэн зөрчил гарсан. Үүнээс хойш Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хилээр орж гарч буй чингэлэг, каргонуудад хийсээр байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаагийн төлөвлөгөөт бус шалгалтаар Улаанбаатар хотод муудсан тахианы мах карго тээврээр орж ирснийг илрүүлсэн байна.
Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатараас тодрууллаа.
-Өчигдөр шөнө Монгол Улсад муудсан тахианы мах орж ирсэн гэх мэдээлэл байна?
-Шөнийн 03:00 цагийн үед Улаанбаатар хотод тээвэрлэлтийн горим алдагдсан малын гаралтай бүтээгдэхүүн орж ирсэн байна. Энэ ачаа нь БНХАУ-аас Өмнөговьд бууж, урд шөнө нийслэлд ирсэн. Үүнийг бид төлөвлөгөөт бус хяналт шалгалтаараа илрүүллээ. Бүтээгдэхүүний нэр төрөл одоогоор тодорхойгүй байна.
-Хэчнээн тонн, хэд орчим төгрөгийн бүтээгдэхүүн байгаа вэ?
-Урьдчилсан дүгнэлтээр гурван тонн орчим гэж тооцоологдож байна. Гэхдээ ачаа барааг нарийн жинлэж тогтоогоогүй байна.
-Энэ барааг ямар компани оруулж ирсэн бэ?
-Ачаа барааны эзэд нь тодорхойгүй байна. Хувь хүний каргонд ачигдаж орж ирсэн байна. Одоогоор бид жолоочоос мэдээлэл авахаар ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хян�##�т ш�##�г�##�т хийхгүй байж байгаад бүгд хордож үхэх юм байна даа
M#lim garaltai gechijeee m#l.chine, amitanii garaltai gedeg bgaa daa, imerhuu m a l nuud ajilahaar chine durtai umhirsen muudsab yum oruulj irelgui yahav deee
Иргэдийн эрүүл мэндийн эсрэг санаатай хийж буй гэмт хэрэг. Хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Яасан ч новшийн сэтгэлтэймболчихсон л�##�арууд вэ. Үүнээс чинь болоод л элдэв янзын хавдар их болж бна шүү дээ.
Муудсан тахиа загасны мах гээд байсан биз дээ тэгээд одоо бүтээгдэхүүний нэр төрөл тодорхойгүй гэнээ ингээд нуун дарагдуулахаар элдэв ш�##�таг тоочоод худ�##� үнэн нь мэдэгдэхгүй хувилдаан болж хувираад буруу зөрүү дүгнэлт гаргачхав даа