НИЙГЭМ
Монголын ипотекийн корпораци “Тэрбум мод" хөдөлгөөнд нэгдэн, нэг сая мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгаа билээ. Үүний хүрээнд зарим аж ахуйн нэгжүүд "Тэрбум мод" хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийлэн, өнөөдөр гарын үсэг зурлаа. Эл ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.
Энэ үеэр “Монголын ипотекийн корпораци” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжин, 2030 он хүртэлх хугацаанд нэг сая мод тарихаар болсноо баталгаажуулж, гарын үсэг зурав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.