Нийгмийн

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн нөхөн олговрыг нэмэгдүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хураалдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг асуудлыг хэлэлцэн хэд, хэдэн шийдвэр гаргасан талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх  мэдээлсэн.

Энэ үеэр тэрбээр “Нөлөөллийн бүсэд амьдарч буй айл өрх, иргэдэд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээ хийж нөхөн олговор олгож байгаа. Тэгвэл тус нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх, биет бус соёл, биет бус нөлөөллийг мөн үнэлэх шийдвэрийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар гаргахаар боллоо” гэсэн юм.

Мөн Ховд аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн С.Бямбацогт “Өнгөрсөн аравдугаар сард станц баригдах нөлөөллийн бүсэд амьдарч буй 270 өрхийн 1250 гаруй иргэдийн төлөөлөлтэй уулзаж нөхөн олговрыг нэмэгдүүлэх, биет бус соёлын өвийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн. Төрж өссөн нутаг, амьдран суугаа газар шороо, өв соёлоо хамгаалж буй иргэдийн хүсэлтийг хүлээн авч Засгийн газар шийдвэрлэх гэж буйд баяртай байна аа.

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 мвт байгаа. Тэгвэл одоо байгаа хэрэглээнээс 3 дахин их хүчин чадалтай 90 мвт-ын, баруун бүсийг ногоон эрчим хүчээр зуун зуун жил хангах “Эрдэнэбүрэнгийн УЦС” барих бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтын ажил удахгүй эхлэх нь ээ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-30 20:57

Бүгд шантаажчин болчихсон. Төр төмөр нүүрээ дандаа хотынхонд гаргаж байхаар хааяа нэг хөдөөнийнхөнд гаргамаар юм.

Баасансүрэн
Баасансүрэн
2022-03-31 05:51

Биет бус өв соёлоо үнэлнэ гэхээр барих биегүй үзэгдэх зүйлүй нэг юм үнэлэхнээдээ. Эх орныхоо тусын тулд нүүх нь байтугай амь насаа өргөдөг цаг ч байдаг л юм.

Холбоотой мэдээ

Back to top button