ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

ОХУ-ын араас ам.доллароос татгалзах улс

Евразийн Эдийн Засгийн Холбоо /ЕАЭЗХ/-ны орнууд ам.доллароор бус үндэсний мөнгөн тэмдэгтээрээ төлбөр тооцоогоо хийхээр тохиролцлоо. ОХУ Азийн Хятад, Энэтхэг болон Африк дахь түншүүдтэйгээ ижил төстэй сэдвээр хэлэлцээ хийж байна. Түүнчлэн Саудын Араб, Хятад хоёр Саудын Арабын газрын тосны төлбөрийг юаниар хэсэгчлэн төлөх талаар хэлэлцээрүүд эхэлсэн байгаа гэсэн яриа гараад байгаа юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын эсрэг хориг тогтоосон улс орнуудыг “найрсаг бус” орнуудын жагсаалтад оруулж, хий нийлүүлэлтийн тооцоог зөвхөн рублиэр хийнэ гэсэн шийдвэр гаргасан. Энэ мэтээр Украинд өрнөж буй үйл явдал дэлхийн улс төр болоод эдийн засгийн, тэр тусмаа мөнгө санхүүгийн салбарт мэдэгдэхүйц өөрчлөлт шинэчлэлтүүдийг авчирч эхэллээ.

Байгалийн хий, шатахууны төлбөрийг ам.доллароор төлөхөөс татгалзсан нь эргээд рублийн ханшийг чангаруулахад хүргэлээ. Рублиэр төлбөр тооцоо хийхээс татгалзсан орнуудад ОХУ байгалийн хий, шатахуун нийлүүлэхгүй гэж Кремль мэдэгдсэн.

Энэ бүхнээс үүдээд ОХУ-аас гадна дээр дурдсан шиг Хятад улс ч ам.долларын хэрэглээнээс татгалзаж, үндэсний мөнгөн тэмдэгт юанийг дэлхийн зах зээлд гаргаж, “америкийн ногоон”-ын адил хүчирхэгжих бодлого хэрэгжүүлж болзошгүй юм.

Эх сурвалж: Technowar    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bilgee
bilgee
2022-03-31 10:21

монгол мөнгө маань хаана явна вэ

иргэн
иргэн
2022-03-31 10:52

АНУлс доллароо дэлхийд зэвсэг болгон ашиглаж байна.Долларын нэр хүнд дэлхийд унасан .Йимээс энэ доллароос өөр мөнгөн тэмдэгт гарах ёстой.

zoch
zoch
2022-03-31 13:09

зүгээрл дэлхиигээсл бүр мөсөн �######�сан цагтл хужаа орос энэтхэгт доллар хэрэгүй болон зүгээрл долларгүй хоосон болсон монгол маань бас төгрөгөөрөө нүүрсээ хужааруу гаргах хэрэгтэй дэлхиид төгрөг хүчтэй болохч юм шиг адилхан м�##�уудааа

Иргэн
Иргэн
2022-03-31 14:46

Гоё гоё ногоон цаас новш болж эзэд нь гөлөг болох цаг айсуй, сайн цаг айсуй.....

Зочин
Зочин
2022-04-07 11:23
Reply to  Иргэн

ДОЛЛАР ХУРААЖ ЧАДААГҮЙ БАЙЖ ЮАНЬ РУБЛИ ОЛЖ БАЯЖИН ГЭЖ ЮУ Л БОЛДОО АЙН МОНГОЛ ХОНИО ККК

Зочин
Зочин
2022-04-01 21:05

Тэр маанагууд нь цаашаа рублиэрээ �##�ь ч оронтой худ�##�даа хийж чадахгүй

zoch
zoch
2022-04-20 03:17

нүүрсэээ төгрөгөөр өөр юул байна төгрөгөөр зар адилхан авч бол бүү өг

Холбоотой мэдээ

Back to top button