Нийгмийн

Амь насыг нь бүрэлгэсэн хүнийхээ цогцсыг нь хөрш айлын хашаанд нь үлдээжээ

Хүний амь хөнөөгөөд, цогцсыг нь айлын хашаанд хаясан хэрэг өчигдөр /2019.09.15/ Өвөрхангай аймагт гарчээ. Хэргийг тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо гэх газарт хүн амины хэрэг гарсан тухай мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгахад тус газарт оршин суух хаягтай 34 настай эрэгтэй М-ийн амь насыг нь хохироогоод цогцсыг нь хөрш айлынх нь хашаанд үлдээсэн байсныг хэргийн газрын үзлэгээр олж тогтоосон байна.

Хэрэг үйлдсэн этгээдийг яаралтай эрэн сурвалжилж Архангай аймгийн харьяат 29 настай Д гэгчийг саатуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Уг хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна гэлээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Z
Z
9 сар 17, 2019 08:00

Hytaduud zam guurendee sain shuu

Холбоотой мэдээ

Back to top button