“Любэ” хамтлагийн дууг Бейонсе хулгайлжээ

Эх орон, цэрэг дайчдын дуунуудаараа алдартай Оросын “Любэ” хамтлагийн “Ты неси меня река” /Чи намайг авч яв, гол минь/ дууны аяыг дуучин Бейонсе хуулбарласан гэх дуулиан дуу хөгжим сонирхогчдын дунд нэлээдгүй шуугиан тариад байна.
Энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Бейонсе “Be Alive” /Амьд үлд/ дуугаа толилуулсан.
“Любэ” хамтлагийн шүтэн бишрэгчид 2021 оны арваннэгдүгээр сард Бейонсегийн “Be Alive” шинэ хит дуу дөнгөж гарсны дараа Бейонсег “хулгайч” хэмээн буруутгасан удаатай. “Любэ” хамтлагийн хөгжмийн зохиолч Игорь Матвиенко ч хоёр дууны эхлэл хэсгийн нэг ч нот зөрөхгүй яг ижилхэн байгаа гэсэн тайлбар хийсэн юм.
“Любэ” хамтлагийн ахлагч, гоцлол дуучин Николай Расторгуев энэ талаар ярихдаа, “Би тэр дууны клипийг нь үзээгүй байгаа. Гэвч, энэ тухай яриа аль хагас жилийн өмнө яригдаж эхэлсэн учир одоо тийм ч сонирхолтой сэдэв биш” хэмээсэн байна.
Ингээд Бейонсегийн “Be Alive” болон “Любэ”-гийн “Ты неси меня река” дуунуудыг харьцуулан сонсоод үзээрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тонил цаашаа
солиорч байхын онжгойнууд
оросууд шааж байна