“Billboard” Бейонсег 21-р зууны хамгийн шилдэг поп од гэж тодрууллаа
Өнгөрсөн наймдугаар сараас хойш “Billboard” 21-р зууны шилдэг 25 поп уран бүтээлчдийг нэрлэж ирсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Тэйлор Свифтийг жагсаалтын хоёрт орох шилдэг поп од гэж тодруулсан бол Рианна гуравт орсон байна.
Тэгвэл “Billboard” мягмар гарагт /2024.12.03/ дуучин Бейонсег 21-р зууны шилдэг поп уран бүтээлчээр тодруулжээ. “Billboard”-ын Эндрю Унтербергер бичихдээ “Бейонсегийн 25 жилийн нөлөө, авчирсан хувьсгал дээр үндэслэн манай ажилтнууд түүнийг хамгийн шилдэг уран бүтээлчээр сонгосон” хэмээсэн юм.
Бейонсег жагсаалтын нэгт оруулсан шалтгаан дунд Грэммигийн шагнал хамгийн олон удаа авч байснаас гадна шинийг санаачлах, хувьсгал, бүх талаараа гайхалтай байдал нь гэжээ. Тэрбээр одоогийн байдлаар 32 Грэмми авснаараа дэлхийн рекордыг эзэмшдэг юм. Түүний 2024 онд гаргасан “Cowboy Carter” цомог нь 11 төрөлд нэр дэвшсэн билээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.