ДЭЛХИЙНИЙГЭМ

Литва Оросын байгалийн хийнээс татгалзсан Европын холбооны анхны улс боллоо

Балтийн орны Литва улс Оросын байгалийн хий нийлүүлэлтээс бүрэн татгалзаж байна хэмээн тус улсын Ерөнхийлөгч Гитанас Науседа мэдэгдлээ.

“Энэ сараас эхлэн Литва улсад Оросын байгалийн хий гэж байхгүй болно. Олон жилийн өмнө манай улс “түрэмгийлэгч улс”-тай эрчим хүчний харилцаагаа эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр таслах боломж олгож байна. Хэрэв бид үүнийг хийж чадвал Европын бусад орнууд ч бас хийж чадна” хэмээн Науседа өөрийн “Твиттер” хуудсандаа бичжээ.

Үүнээс өмнө, Европын Комисс жил бүр 155 тэрбум шоо метр Оросын байгалийн хийг орлуулах яаралтай төлөвлөгөөг боловсруулсан. Тэрхүү шинэ аргад радиатор, агааржуулагчийн хэрэглээг багасгаснаар 14 тэрбум шоо метр хий хэмнэнэ гэж тооцоолжээ. Мөн биометаныг дэмжих, түүнчлэн салхины болон нарны эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлснээр 25 тэрбум шоо метр хэмнэхээр байгаа аж.

Эх сурвалж: Rianovosti

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button