УЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: Ээлжит бус сонгууль явуулахыг ДЭМЖИЖ гарын үсэг зурсан гишүүдийн нэрс

-ГАРЫН ҮСГИЙГ Д.ТОГТОХСҮРЭН ГИШҮҮНИЙ БЛАНК ДЭЭР ЦУГЛУУЛЖ БАЙНА-

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар 2019.10.30-31-ний өдрүүдэд Ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ явуулах асуудлыг сөхөж, гарын үсэг цуглуулж эхлээд буй. Гарын үсгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн албан бланк дээр цугуулж байгаа аж.

Холбогдох хуулийн дагуу ээлжит бус сонгууль явуулах саналыг УИХ-ын 51 гишүүн /нийт гишүүдийн гуравны хоёр/ дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх боломж бүрдэх юм. Одоогийн байдлаар УИХ-ын 40 гаруй гишүүн ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж байгаа гэх мэдээлэл байна.

Ингээд эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн, УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг албан бус байдлаар хүргэж байна.

  1. Х.Нямбаатар
  2. Л.Энхболд
  3. М.Билэгт
  4. Ж.Мөнхбат
  5. Я.Содбаатар
  6. Д.Тогтохсүрэн
  7. С.Чинзориг
  8. Ё.Баатарбилэг
  9. Х.Баделхан
  10. Д.Оюунхорол
  11. О.Содбилэг
  12. Т.Аюурсайхан
  13. Б.Батзориг
  14. Д.Сарангэрэл
  15. Б.Жавхлан
  16. Б.Дэлгэрсайхан
  17. Д.Дамба-Очир
  18. Ц.Цогзолмаа
  19. Л.Элдэв-Очир
  20. Ж.Ганбаатар
  21. Н.Оюундарь
  22. Л.Оюун-Эрдэнэ
  23. Х.Болорчулуун
  24. М.Оюунчимэг
  25. Д.Ганболд
  26. Г.Солтан
  27. Д.Цогтбаатар
  28. Ш.Раднаасэд
  29. Б.Ундармаа
  30. Б.Саранчимэг
  31. Н.Учрал
  32. А.Сүхбат

ГИШҮҮДЭД ТОЙРОГ АМЛАХ ЗАМААР ГАРЫН ҮСГИЙН ТООГ ГҮЙЦЭЭХЭЭР ТОХИРОЛЦОЖ БАЙГАА ЮУ

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, гарын үсгийн тоог 51 хүргэхийн тулд үлдсэн гишүүдтэй тойрог амлах замаар тохиролцохоор ярилцаж байгаа  гэх мэдээлэл байна.  Өмнө нь УИХ-ыг тараах асуудлыг дэмжиж байсан Г.Тэмүүлэн, Л.Болд, Ж.Батзандан, Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат нарын гишүүд   энэ удаагийн гарын үсэг зурах ажиллагаанд хараахан нэгдээгүй байна.

Мөн Д.Хаянхярваа гишүүний зүгээс ээлжит бус сонгууль зохион байгуулахыг хүчтэй эсэргүүцэж байгаа аж.  Эрх баригч намын М.Энхболдын талын гишүүдийн ихэнх уг гарын үсэг зурах ажиллагаанд оролцоогүй гэдгээ илэрхийлж байна. Гэхдээ тэдэн дунд тойрог амлуулах замаар гарын үсэг зурах асуудал хүчтэй яригдсаар байгаа аж.

Харин У.Хүрэлсүх “Үндсэн хуулиа шинэчлээд шинэ тогтолцоо үүсгэхгүй бол МАНАН арилахгүй. Төрийн ажил явахгүй  юм байна” гэж үзэж байгаа аж. Тиймээс У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын ихэнх гарын үсэг зурахад нэгдэнэ гэсэн чигтэй байна.

Гэвч өчигдрийн байдлаар Н.Цэрэнбат, Ц.Нямдорж нарын сайд нар гарын үсэг зураагүй байв. Бусад сайд нарын тухайд яг таг байдлаар гарын үсэг зурсан нь нотлогдоогүй учир нэрийг нь жагсаалтад оруулсангүй. Улс төрийн хүрээнд “Ирэх сард ээлжит бус сонгууль явагдах нь тодорхой боллоо” гэсэн яриа хүчтэй явж буй юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сонгогч
Сонгогч
2019-09-17 12:43

Энэ гарын үсэг зурсан гишүүдийг дахиж сонгох хэрэггүй

StevSlarie
StevSlarie
2020-01-30 20:53

Comprar Cialis Online [url=http://viacialisns.com]Buy Cialis[/url] Potenzmittel Viagra Cialis Und Kamagra Buy Cialis Costo Cialis 2 5 Mg

LesOrdiff
LesOrdiff
2020-02-05 00:56

Silagra Australia http://ggenericcialisle.com - canadian cialis Generic Viagra And Generic Soma cialis 20mg price at walmart Who Ships Frusemide Express Delivery?

Холбоотой мэдээ

Back to top button