ДЭЛХИЙНИЙГЭМ

Брюс Уиллис өвдсөнөө мэдээд 65 сая долларын үл хөдлөх хөрөнгөө заржээ

Холливудын од жүжигчин Брюс Уиллис саяхан афаз өвчний улмаас ярих чадвараа алдаж, кино урлагийн салбараас гарч, карьераа дуусгаж байгаагаа зарласан. Өвчин туссанаа мэдээд тэрбээр Нью-Йорк болон бусад газарт байрлах тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдээ бараг бүгдийг нь зарсан талаар “People” сэтгүүлд бичжээ.

Жүжигчний гэр бүлийнхний ойрын эх сурвалжийн хэлснээр, өдгөө 67 настай Уиллис өөрт нь хэд хэдэн орон сууц, эдлэн газар хэрэггүй гэж өмнө нь ярьж байжээ. Тиймээс тэрбээр үл хөдлөх хөрөнгийн ихэнхийг нь зарахаар шийдсэн байна. Нийт үнэлгээ нь 65 сая ам.доллароор үнэлэгдэж байгаа аж.

“Хатуу самар” жүжигчин Лос-Анжелес дахь харшаа өөртөө үлдээсэн ба тэндээ эхнэр Эмма Хэминг болон тэдний бага охин Мейбл, Эвелин нарын хамт амьдрах юм байна.

“Брюс энэ бүхэнд аль эртнээс бэлдсэн. Тэрбээр эрүүл мэнд нь дордож, өмнөх шигээ орлого олох боломжгүй болох цаг ойртож байгааг мэдэж байсан” хэмээн эх сурвалж ярьсан байна.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button