УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

АУДИТ: Төрийн байгууллагын 119 машинд жилд 1.7 тэрбум зарцуулж байна

Манай улсад төрд ашиглаж байгаа нийт 24 мянган автомашин байна. Үүнээс зардал ихтэй 119 автомашиныг сонгож тооцоо хийхэд зардал нь нэг жилийн хугацаанд 1.7 тэрбум төгрөг болж байгаа дүгнэлт гарчээ.

Тодруулбал, шатахууны зардалд 361 сая, сэлбэг тос бусад зардалд 271 сая, дулаан зогсоолд 69 сая, жолоочийн цалинд 1 тэрбум төгрөгийг зөвхөн 2020 онд зарцуулсан тухай үндэсний аудитын газар тайландаа дурьджээ.

Тухайлбал, засгийн газраас автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтныг тодорхойлдог байна. Үүнд яамны сайд, дэд сайд, төрийн нарийн албан тушаалын автомашин хэрэглэх зохицуулалттай. Мөн албан ажлын автомашиныг хэрэглэх хүмүүсийн жагсаалтыг 2015 оны 184 дүгээр тогтоолоор гаргасан байдаг. Энэ хүмүүсээс өөр автомашин хэрэглэж байгаа албан тушаалтнуудыг хориглоно.

Уг нь 2015 онд засгийн газар тансаг автомашинаас татгалзахаар 184 дүгээр тогтоолыг баталсан. Тийм хэдий ч энэ тогтоолын хэрэгжилт сул, хяналт зохицуулалтгүйгээр энэ байдал үргэлжилсээр байгаа юм.

Хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр 13 яаманд харьяалах 98, 32 агентлагт хамаарах 248 нийт 346 ширхэг шаардлагагүй автомашин байна гэсэн дүн гарчээ. Тиймээс эдгээр автомашиныг худалдаж төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь зөв шийдэл гэж 2022 оны улсын төсөвт хийсэн аудитын дүгнэлтэд онцолжээ.  

Энэ асуудалд Засгийн газар шийдвэр гаргаж төрийн өмчит компаниудын худалдан авалтад хязгаар тогтоож, цаашид төрийн байгууллагууд автомашин худалдан авах тал дээр хориг тавина гэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээлсэн байна.

Д.МӨНХБАТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АУДИТЫНХАН БАЙНГА ХУДЛАА ШАЛГАНА. ХЭДЭН АРВАН МЯНАГА БАЙГАА. ЗӨВХӨН ЦАГДАА, ОНЦГОЙН МАШИНУУД ХЭДЭН МЯНГА.

Зочин
Зочин

Хурган даргаас нь эхлээд хотод том тэрэг унаад байхаар яах болж байна

Зочин
Зочин

Их тоо байна даа. Иргэдээ хэмнэ гэж солиорч байхаар энэ тансаг машины хэрэглээгээ танавал таарна даа Занданшатар гуай

Холбоотой мэдээ

Back to top button