Сурвалжилга, Нийтлэл

Баримт: АЗХ-ны М.Чимэддорж нарын Архангайг ухах "төлөвлөгөө"-нөөс Засаг дарга М.Батжаргал нь зугтжээ

Ардчилсан залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Чимэддорж уул уурхайн лиценз эзэмших гэж оролдоод, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй хүчтэй тулгараад байна. Тодруулбал, Архангай аймгийн Цахир сумын нутагт 300 орчим га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшсэн ч удалгүй аймгийн Засаг даргын захирамжаар буцаагджээ.

ГУРАВ ХОНОГТ ОЛГОГДСОН ЛИЦЕНЗ: ИРГЭД ЭСЭРГҮҮЦЖЭЭ

2021 оны арванхоёрдугаар сарын 28-нд Архангай аймгийн Цахир сумын ИТХ хуралдаж, "Нобле энержи" ХХК-д Хясаа ууланд 265.93 га газар ашигт малтмалын хаягуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар дэмжжээ.

Харин хоёр хоногийн дараа, арванхоёрдугаар сарын 30-нд нь аймгийн ИТХ хуралдаж, мөн эл асуудлыг хэлэлцэн дэмжсэн байгаа юм. Ингэснээр Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Л.Баатарчулуун аймгийн Засаг даргадаа, нэр дурдагдсан компанид лиценз олгохыг үүрэг болгожээ.

Ингээд нэг өдрийн дараа буюу 2021.12.31-нд Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал захирамж гаргаж, Хясаа уулны 265.93 га газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Нобле энержи" ХХК-д олгожээ.

Өөрөөр хэлбэл анх сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж байснаас гурав хоногийн дотор Аймгийн засаг даргын захирамж гарч, тус компанид лиценз олгосон байгаа юм. Харин иргэдийн зүгээс сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолыг хууль бусаар үйлдсэн, иргэдийн байр суурийг аваагүй гэх мэдээллийг хэлж байгаа нь анхаарал татна.

"НОБЛЕ ЭНЕРЖИ"-Д САРЫН ӨМНӨ М.ЧИМЭДДОРЖ БҮРТГҮҮЛЖЭЭ

Харин "Нобле энержи" ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдсан компани. Гэвч Хясаа уулны лиценз хөөцөлдөж эхлэхээс ердөө сарын өмнө компанийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орж, М.Чимэддорж цор ганц хувьцаа эзэмшигч болон Гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн байна.

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан, М.Чимэддорж нь Ардчилсан залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Тэр 2016 онд АН-ын даргад нэрээ дэвшүүлж байсан удаатай. Мөн Оксфордын их сургуульд Олон улсын эдийн засгийн чиглэлээр магистр хамгаалсан, боловсролтой нэгэн гэгддэг. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж ч байсан удаатай.

Харин уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани түүнд байдаггүй байсан. Мөртлөө гэнэт, 2021 оны сүүлээр "Нобле энержи"-тэй нэр холбогдоод, сарын дараа Хясаа ууланд лиценз гаргуулж авсан нь анхаарал татдаг.

ЭНЭ САРЫН 4-НД М.БАТЖАРГАЛ ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖАА ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ

Энэ асуудал Цахир сумын иргэд, оршин суугчдын дунд ихээхэн маргаан дагуулж буй. Хамгийн гол нь сумын ИТХ-ын төлөөлөгчдийн тогтоолыг иргэд хүчин төгөлдөр бус гэж үзэж буйгаа илэрхийлж байна.

Тэгвэл, энэ сарын 4-нд буюу өнөөдрөөс хоёр хоногийн өмнө, Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал мөнөөх захирамжаа хүчингүй болгожээ. Тодруулбал, 2021.12.31-нд гаргасан, "Нобле энержи"-д Хясаа уулын талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох захирамжаа ийн буцаасан байна.

Үүнээс М.Батжаргал, М.Чимэддорж нарын хооронд юу өрнөв гэдэг асуулт анхаарал татаж эхэлж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар М.Батжаргал иргэдийн эсэргүүцлээс айсан гэх. М.Батжаргал нь М.Чимэддоржийн адил АН угшилтай хүн ч С.Эрдэнийн талын АН-ын тушаалаар намаасаа "хөөгдөөд" буй нэгэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2022-04-06 08:20

М.Батжарг�##� найз Чимидорждоо лиценз арын ха�##�гадаж өгөөд баригджээдээ. Тэгнээ Батжарг�##� зүгээр сууж чадахгүй. Авилга, хор найруулгад сайтар мэргэшсэн этгээд юм даа.

Зочин
Зочин
2022-04-06 15:32
Reply to  irgen

Тэнэгүүдээ нутаг зүгээр бүрэн бүтэн байлгаарай, тэгэхгүй бол нэгэн цагт цагт байг�##�ь хилэгнэнэ шүү. Яасан араатнаас дор мулгуйнууд вэ.

Хүн
Хүн
2022-04-06 10:34

Архангай уул уурхайгүй онгон тагш байг�##�ьтай газар.Батжарг�##� гэж авилг�##�д мэргэшсэн найраагаар харцага болсон бөхөнцөр төрсөн нутгаа зарж иддэг өөдгүй хулгайч байна.

Хүн
Хүн
2022-04-06 10:35

Naad Batjargal chin hun bish hunii sug gej olon hun yarih yum bnlee

Galaa
Galaa
2022-04-06 10:45

ANaasaa urvaj shagnald n MANaas zasag bolson g###g

Зочин
Зочин
2022-04-06 21:39

Архангай ма сайхан нутаг ухаж болохгүй зүгээр говио л ух

Зочин
Зочин
2022-04-06 23:16

Эрүүл газар үлдээгээч ээ Бүгдийг ухаж хэрэггүй

Холбоотой мэдээ

Back to top button