ХӨШИГНИЙ АРД: "Шийдсэн" залуу үе нь ил хагарвал Засгийн газар унана
Талбай дээрх жагсаалын дараа улс төрийн нам гүмхэн байсан уур амьсгал эвдэгдэх тийшээ хандлаа. Эрх баригч намын залуу үе олон нийтийн бэлдэж өгсөн эл уур амьсгалыг ашиглаж, УИХ дахь "болохгүй" гишүүдээсээ салах, тэднийг айлгаж дарж авах, зарим өмчийн эзэдтэй тохироонд орохын тулд чангалах, төрийн тогтсон нахаль хэвшлүүдийг эвдэх тоглолтоо эрчимжүүлэв.
"Эд хэрэлдэж л байвал доторх идээ бээр нь гараад, бидэнд ашигтай" гэдэг шиг дээрх үйлдлүүд нь олон нийтийн эрх ашиг талдаа эерэгээр тусч мэдэх. Эрх баригч намын дотоод уур амьсгал ямар байгааг доорх агуулгуудаар тоймлож байна.
Нэг. ЗАСГИЙН ГАЗАР УНАХ ЭРСДЭЛ БАЙГАА ЮУ
Засгийн газар унах эрсдэл үүссэн үү гэвэл үүссэн. Гэвчиг өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын хоршил "Биднийг оролдвол зөрүүлээд бүр томоор таныг төнхөнө" гэдэг дүрмээр тоглож, тэр хэрээр намынхан нь ч баахан айдастай яваа. Саях Хөгжлийн банкны асуудал бэл бэлчин, нөлөөлөл ихтэй олон хүний эрх ашгийг хөндлөө. Тэрээр хэрээр Л.Оюун-Эрдэнийн дайснууд ч олшров.
Нөгөө талд ОХУ, Укрианы дайнаас үүдэж, манай улсад үнийн хөөрөгдөлт явагдаж, Засгийн газар нь Монгол банкаа давж, мөнгөний бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй болов. Дотоодод жагсаал болсон нь үнийн хөөрөгдөлтэй гүн холбоотой байв. Ер нь л нийгмийн уур амьсгалаа сайн мэдрэхгүй бол Засгийн газрыг хоёр талаас нь хөмөрчхөж мэдэхээр нөхцөл байдал үүслээ.
Ер нь ч "Ирэх долдугаар сард Засгийн газрыг унагана" гэх ах нар, бүлэглэл, Л.Оюун-Эрдэнэд уур нь хүрсэн хүмүүсийн нэгдчихээд байсан. Үүнийг саях жагсаалын шаардлагаар сарниулах, бутраах тактик хэрэглэх санаа Л.Оюун-Эрдэнийн багаас гарсан гэж харагдаж буй.
Хоёр. Д.АМАРБАЯСГАЛАН ЗАСГИЙН ГАЗАР, БҮЛГЭЭ БҮРЭН АТГАЖ БУЙ НЬ ...?
МАН дахь хоёр дахь хүчтэй хүн нь генсек Д.Амарбаясгалан хэвээр байна. Тэр УИХ-ын гишүүдийг нэг бүрчлэн дуудаж уулздаг. Сайд нар түүнд салбарын бодлогоо тайлагнадаг байдал МАН-д бүр хэвшил болжээ. У.Хүрэлсүхийг засаглаж байхад ч тэр ийм нөлөөллөө хэрэгжүүлж л байсан. Одоо бол, Л.Оюун-Эрдэнэтэй нэгэн үе. Манлайллыг зэрэг хэрэгжүүлээд байгаад л учир байгаа юм.
Тэднийг хагаралдуулах, хооронд нь муудалцуулах агуулга МАН-ын хууччуул, жийгдэгсдэд асар их ашигтай. Энэ оролдлого байнга хийгддэг гэх. У.Хүрэлсүх, Д.Сарангэрэл нарын баахан сүржигнэж, улс орноо толхиж хаячхаад явсан орон зайн дээр залуу үеийнхэн улсаа арайхийн идэх хоолтой байлгаж буй утга дээр л тэд нэгдэж байна.
Ийм шалтгаан эс байсан бол аливаа улс төрийн албан тушаалд асар амбицтай ханддаг Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар хэдийнэ тангараг тасрах байв. Одоо тэднийг жаахан муудахад л Засгийн газар шууд ганхах эрсдэлтэй. Тиймээс эв эеэ ихэд хичээн, өнгөн дээрээ сахилга баттай буй. Гэвч тэдний энэ байдлыг мөнхөд үргэлжилнэ гэж харах ямар ч бломжгүй билээ.
Гурав. ГОМДОГСОД Г.ЗАНДАНШАТАРЫН ДЭРГЭД БӨӨГНӨРЧЭЭ
Нэгэн үес Л.Оюун-Эрдэнийг ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлээр тагнуулж, чагнуулж байсан гэгдсэн Г.Занданшатар улс төрийн хүрээнд хүчтэй дүр хэвээр байгаа юм. Тэдний харилцаа эдүгээ ил цагаан муудсан өнгөгүй. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын суудалд суухтай зэрэгцээд, тэдний толхилцоон ер нам жим болсон билээ.
Гэвчиг Засгийн газрын бялуу хуваалт, албан тушаалын томилгоо сэлтэд дургүйцсэн гишүүд Г.Занданшатарын өрөөнд ирж гомдоллодог нэг хэвшил тогтсон. УИХ доторх аймгийн засаг дарга нарын фракци, шинэ маягийн хотын бүлгийнхэн бүгд тэнд уулзаад байдаг нь хачирхалтай.
Г.Занданшатарын хувьд аль ч талд нь гарч хэвийхгүй ч сонсоод гаргадаг нэгэн дүр болжээ. Тэр шинэ засгийнхантай баахан толхилцоонтой харагдаж буй Я.Содбаатар тэргүүтэй Ерөнхийлөгчийг дагагсадтай чимээгүй эвээ олчихдог нэгэн. Засгийн газар унагах түймэр дэгдэх аваас хамгийн хүчтэй шуурга магад Г.Занданшатарын өрөөнөөс дүрэлзэхээр. Гэвчиг "Засаг төр тогтвортой байх ёстой" гэсэн байр суурийг ил илэрхийлж суугаа билээ.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: МАН бүхэлдээ нэг цул юм шиг мөртлөө басхүү хамгийн цул бус хүмүүсийн нэгдэл болчхоод буй. Л.Оюун-Эрдэнэд Х.Нямбаатараар хамаг түшиг тулгуураа хийж урагшаа явж байхад УИХ талынхан нь Засгаа ил шүүмжлэхгүй ч илтэд зангирсан улсууд болсон. Засгийн газарт Сангийн сайдаар Б.Жавхлан ажиллаж, гишүүдийн ая тал дээр ажиллаагүй бол өдийд бүр ч ууртай байх байв. ЕТГ-ынхан засагтаа уурлах болсоор бүр ч удаж байна.
Яваандаа МАН-ын залуус дургүйгээ хүргэсэн хүн бүрээ хууль шүүхээр айлгаж буй эл технологи шил мөргөнө. Нөгөө талд мөнгөний хүч тэднээс тусгаар байгааг ч санах нь зүйтэй юм. Эрх ашиг, бүлэглэл, мөнгө дагаж хүч оршдог. Үүнийг засаглаж буй хүчээр их эвтэйхэн удирдахгүй л бол залуу үеэ зад мөргөхөөр ууртай хүмүүс нэн олширчээ.
Залуу үе нь, ялангуяа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар хагарах аваас ер нь шуудхан Засгийн газар нь уначих эрсдэл хаяанд байна гэж харж болохоор.
Ж.МЯДАГБАДАМ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Албатай юм шиг сонгочихоод
Араас нь ажлаа хий гэж гуйж гувших нь гоё уу, тэ
Эрх ашиг, бүлэглэл, мөнгө дагаж хүч оршдог. Үүнийг засаглаж буй хүчээр их эвтэйхэн удирдахгүй л бол залуу үеэ зад мөргөхөөр ууртай хүмүүс нэн олширчээ.
Муу дүгнэлт байна
Амарбаясгалан гэж төрийн дээр нам зайдагнадаг 100 жилийн заваан тогтолцооны нэг тод төлөөлөл байнаа. Оюулзганын фракц зайлуул хэдэн гонжгор хүүхнээс цаашгүй бол Амарбаясгалан нь хүмүүсээ хэмх өөд нь татдаг тул хүрээлэгчид олонтой. Оюук нь өөрийг нь дэмжигсдээ сонгуульд ашиглаад л муриад хаясан тул дараагийн сонгуульд бараг гарахгүй дээ. Eр нь засгийг удирдаж чадахгүй байна.
Зөв
Оюун эрдэнэ махан толгой амарбаясгалан хоёр хагарвал монгол түмэнд хэрэгтэй
Miusain mangar yumnuud
УГААСАА Л ИДЭЭ БЭЭР БОЛСОН ХЭСГЭЭСЭЭ ОДОО Л САЛАХ УЛС ТӨРИЙН ЗОРИГ ГАРГАХГҮЙ БОЛ ЭРХ МЭДЭЛД ХҮРСЭН ЗАЛУУС ЭХНЭЭСЭЭ ИДЭЭЛЭЭД ЭХЭЛЧИХСЭН. ӨДӨР ӨНГӨРӨХ ТУСАМ ӨНДӨГЛӨН ҮРЖИЖ ӨРГӨЖИН ТЭЛЖ ӨНГӨЛӨН ДАЛДЛАГДСААР ЭХ ҮҮСВЭР ЗҮСЭЭ ХУВИРГАН ЯЛЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛНО ДОО.
АЙМХАЙ ХҮН АРАВ ҮХДЭГ ...
Засгаа унагуулах юмаа хийсэн
Ер нь бол хятад шиг л бгаа юм бна кккк
Залуу үе нь, ялангуяа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар хагарах аваас ер нь шуудхан Засгийн газар нь уначих эрсдэл хаяанд байна гэж харж болохоор.
Энэ хүнд үед ажиллах засаг олдохгүй нь ойлгомжтой. Тиймээс одоо байгаа засаг дэмжээд амьрахаас өөр арга байхгүй.
МАН-ын нэн шинэ түүхийн үе ирчихсэн тул 60,70 оныхон хор найруулаад ч нэмэргүй. Иргэд сонгогчийг олоон жил хулхидсан улсын мөнгийг хуссан нөхдүүд л боож үхэхэд бор шидмэс гэгчээр л болж байна.Хууль хүчнийхэн ч бас хамаатай тул ИРГЭД-ийн шударга ёсны хүсэмжлэлийг залуучуудын шаардлагыг энэ 2 залуу л хийнэ. өөр гарц үгүй угаасаа цаг үеийн захиалга шаардлага .
. Тэдний харилцаа эдүгээ ил цагаан муудсан өнгөгүй. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын суудалд суухтай зэрэгцээд, тэдний толхилцоон ер нам жим болсон билээ.
Zasag unahad Mongol ulsad mash hohiroltoi. Darga boloh gej zuudlej bga heden alia salbadai nart l ashigtai baih. Uragshaa yavaya gej bga bol zasgaa l buu unagarai.
Г.Занданшатарын хувьд аль ч талд нь гарч хэвийхгүй ч сонсоод гаргадаг нэгэн дүр болжээ. Тэр шинэ засгийнхантай баахан толхилцоонтой харагдаж буй Я.Содбаатар тэргүүтэй Ерөнхийлөгчийг дагагсадтай чимээгүй эвээ олчихдог нэгэн.