СПОРТ

Этүгэн ирвэсүүд: Шихихутагийн тамирчид хоёр үе тоглоод дуусгая гэж хүссэн

 Этүгэн их сургуулийн эмэгтэй нэгдүгээр шигшээ баг 86-6 харьцаагаар Шихихутаг их сургуулийн шигшээ багийг хожиж, плэй офф-ын дараагийн шатанд шалгарсан.  

Уг тоглолт 86-6 гэсэн онооны харьцаатай дууссан нь олон нийтийн дунд маргаан дэгдээсэн.

Тэгвэл тоглолтын талаар Этүгэн ирвэсүүд багаас тодруулга мэдээлэл гаргасан байна. Тодруулбал, “ Хүмүүс их яриад байна тэгж ярьвал 86-6 хоёр үе тоглоод эсрэг баг нь тоглохгүй ингээд дуусгая гээд багш болон шүүгчдээс хүссэн. Дүрмэндээ тийм юм байхгүй. Спорт бол спорт. Талбайд гарсан бол бүх зүйлээ л шавхдаг нь спортын дүрэм. Тэдэн оноо өгчихгүй, ингэж хожоод байхдаа яадаг юм... Адилхан хөдөлмөрлө. Энэ охид маш их хөдөлмөрлөж 60 хожил хоёр хожигдол гэсэн амжилтыг хоёр улирал дараалан эзэмшиж байна.

Гарааны тоглогчид минутын хязгаарлалттай тоглосон. Багийн хөдөлмөр зүтгэл, багшийн заасан хамгаалалт, багийн ажиллагааны илрэл” хэмээжээ.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button