СПОРТ

Монголд чөлөөт бөхийн Азийн АШТ болно

Манай улсад 21 жилийн дараа Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнд 23 орны 250 гаруй тамирчид өрсөлдөх юм. Тэмцээнийг Ерөнхийлөгчийн тамгын газар, МУ-ын засгийн газар, Биеийн тамир спортын улсын хороо болон Эрдэнэт үйлдвэр, Улаанабаатар хотын удирдлагууд хамтран зохион байгуулна. Мөн Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Азийн бөхийн холбооны тэргүүн төлөөлөгчид ирж оролцохоо илэрхийлээд буй. Чөлөөт бөхийн холбоо шинэ бүрэлдэхүүнтэйгээр тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа учир бүх талаар анхаарч ажиллана гэлээ.

Одоогийн байдлаар эхний баг тамирчид ирсэн олон улсын хамтарсан бэлтгэлдээ гараад буй. Тодруулбал Пакистан, Сингапур, Киргиз, Казахын тамирчид эхний байдлаар иржээ.

Тэмцээн энэ сарын 19-ний өдөр сонгомол барилдааны төрлөөр эхлэх хуваарь гарсан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button