ЭДИЙН ЗАСАГ

Үнийн өсөлт: Евро бүсийн инфляц түүхэн дээд түвшинд хүрэв

Евро бүсийн инфляц гуравдугаар сар 7.5% буюу түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна. Энэ нь Европын төв банкны зорилт 2%-иас 3 дахин өндөр үзүүлэлт боллоо. Үнийн өсөлт ийнхүү эрчимжихэд ОХУ, Украины асуудлаас үүдэж ОХУ-д тавьсан санкцууд нь шатахуун, байгалийн хийн үнийг дунджаар 47% өсгөсөн, хүнс, үйлчилгээ, удаан эдэлгээт бараа бүтээгдэхүүний үнэ ч зорилтоос өндөр түвшинд байсан зэрэг нь голлон нөлөөлсөн байна.

Ийнхүү эрчимтэй байгаа үнийн өсөлтийг хязгаарлахын тулд Европын төв банк хүүгээ өсгөх дарамт нэмэгдэж байна. Европын орнуудыг задлаад харвал Эстони, Литва зэрэг 4 оронд инфляц 2 оронтой тоонд хүрсэн бол томоохон эдийн засгуудаас Герман 7.6%, Франц 5.1%, Итали 7%, Испани 9.8%-ийн инфляцтай байжээ.

-Дэлхий даяар хүнсний үнэ огцом өсөв-

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас нийтэлдэг дэлхийн хүнсний үнийн индекс өнгөрсөн сард 159.3 хүрч өмнөх сараас 12.6% өссөн байна. Сүүлийн ганцхан сарын дотор ургамлын тос, үр тариа, махан бүтээгдэхүүн, элсэн чихэр, сүүн бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсжээ. Үүнээс үр тарианы бүлгийн үнэ 25 орчим хувиар өссөн нь 1990 оноос хойшхи дээд түвшин болж байна. Энэхүү огцом өсөлтөд үр тарианы гол нийлүүлэгчид болох ОХУ-Украины дайн шууд нөлөөлжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бүгд хохирно эргүү малнууд

Холбоотой мэдээ

Back to top button