Э.Шижир: Эв зүйгээ олж, төр хувийн хэвшлийн хэлбэрээ хадгалан төслөө үргэлжлүүлье

Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Концессын гэрээг “Кью Эс Си” ХХК эзэмшиж байсан юм.
Тэгвэл өнөөдөр /2022.04.15/ тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Шижир хэвлэлийн бага хурал хийж, хэлэлцээний журмаар ойлголцон, төслийн үйл ажиллагааг төр хувийн хэвшлийн зарчмаараа үргэлжлүүлэх хүсэлтэй буйга илэрхийллээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
Э.Шижир “Тус төслийн хүрээнд манай компани хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас 12 жил, энэ нь концессын гэрээнд шилжсэнээс хойш найман жил өнгөрч байна. Энэ хугацаанд бид ган үйлдвэрлэгч улс болох мөрөөдөл, зорилгодоо үнэнч хэвээр байсан.
ТӨР БОЛОН АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛ ХҮСЭЖ БАЙНА
Засгийн газрын хуралдаанаар бидэнд урьдчилж мэдэгдэлгүйгээр ийм шийдвэр гаргаад байна. Төр засгийн гаргасан шийдвэр, олон нийтээс ирж буй ган үйлдвэрийг хүссэн энэ бүх хүсэл эрмэлзлийг бид хүндэтгэж байна. Төслийн үйл ажиллагаар яаравчлуулах шаардлагатайг хүлээн зөвшөөрч байна. Тодорхой шалтгаануудын улмаас цаг алдаж байгаа нь үнэн юм.
Иймд түншлэн ажиллаж буй төр засгаас болон ард түмнээсээ хүлцэл өчиж байна.
Түүнчлэн гэрээнд тусгагдсаны дагуу эв зүйгээр энэ асуудлыг харилцан ярилцаж, хоёр талаас ажлын хэсэг байгуулан, үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлтт өгч, шийдвэрлэх хүсэлтэй буйгаа илэрхийлье. Бид Монгол Улсаа ган үйлдвэрлэгч улс болгоно гэсэн хүсэл мөрөөдлөө алдахгүйгээр, төслийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх туйлын сонирхолтой байна” гэлээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эв зүйгээ олчихлоо. Эзэн нь юмаа мэднэ.
Та нар одоо уучлал гуйгаад хэрэггүй. Хуйвалдаж аваад орноос нь түүхий эдээ гадагш нь гаргаж маш их мөнгө оччихоод Монголынхоо төр засаг ард түмнээ доромжилж ханахгүй байна уу! Төр засаг дахин ийм алдаа гаргахгүй. Ард түмэн мэдэлдээ авчихсан. Бүү горьд ! МОНГОЛЫН ШИНЭ ЗАЛУУ ҮЕ ГАРЧ ИРСЭН ШҮҮ.
Новшийн сахал хужаагын орхидос ш э э с яахаараа монголчуудын баялаг буянг хулгайлах ёстой гэж‽??? Цаана нь хөсрий хужааа хүзүүгүй тарвагадорж байгаал даа, дандаа хужаагын орхидосууд, монгол хүнээс эх орноо ингэж хорлох хорон санаа гарахгүй л дээ, МАН с самардаг новш гэж бас нэг налайхын орхидос байна, зайсан толгойг идэхдээ монголчуудын толгойг залгилаа гэж их баярласан гэжуугаа,
Худалдаад авчихсан биш үүргээ биелүүлэхгүй бол цуцалдаг менежмэнтийн гэрээ. Тэгэхгүй бол бухын доодхийг харж үнэг турж үхэв гэгчээр төмөрлөгийн үйлдвэр бүтэхгүй шүү!!!!!