ЭДИЙН ЗАСАГ
Бензин, мах, хоолны үнийн өсөлт инфляц 14.4 хувиар өсөхөд нөлөөлжээ
Өнөөдөр /2022.04.15/ Үндэсний статистикийн хорооноос 2022 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулав.
Жилийн хугацаанд инфляц 14,4 хувиар өсөхөд дараах арван бараа бүтээгдэхүүн голлон нөлөөлжээ. Үүнд,
- Бензин А-80, 2021 оны гуравдугаар сард 1383 төгрөг байсан бол одоо 2292 төгрөг болж 65,7 хувиар
- АИ-92 автобензин, 2021 оны гуравдугаар сард 1445 төгрөг байсан бол одоо 2381 төгрөг болж 64,8 хувиар
- Дизелийн түлш, 2021 оны гуравдугаар сард 2168 төгрөг байсан бол одоо 3122 төгрөг болж 44 хувиар
- Түлшний мод, 2021 оны гуравдугаар сард 5207 төгрөг байсан бол одоо 6314 төгрөг болж 21,3 хувиар
- Зоогийн газрын хоолны үнэ, 2021 оны гуравдугаар сард 6049 төгрөг байсан бол одоо 7398 төгрөг болж 22,3 хувиар
- Үхрийн мах, 2021 оны гуравдугаар сард 12666 төгрөг байсан бол одоо 14555 төгрөг болж 12,5 хувиар
- Хонины ястай мах, -2021 оны гуравдугаар сард 10692 төгрөг байсан бол одоо 12585 төгрөг болж 17,7 хувиар
- Гурилан боов, 2021 оны гуравдугаар сард 3375 төгрөг байсан бол одоо 3934 төгрөг болж 65,7 хувиар
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.