Нийгмийн

Говь-Алтайн “Хүнхэр” амралтыг З.Нарантуяа БИШ “Эмээлт”-ийн ченж 816 сая төгрөгөөр авчээ

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг дахь байгалийн үзэсгэлэнт “Хүнхэр зуслан” амралт-аялал жуулчлалын цогцолборыг хувьчилсан талаарх мэдээлэл гараад байна. Тус амралтын газар Алтай хотоос 73 км зайд оршдог.

-АМРАЛТЫН ГАЗРЫГ ЗАРАХ ДУУДЛАГА ХУДАЛДААГ АЙМГИЙН ИТХ-ЫН ТОГТООЛООР 2021 ОНД ЗАРЛАЖ БАЙЖЭЭ-

Говь-алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 98 дугаар тогтоолоор нээлттэй дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гаргажээ. Нээлттэй дуудлага худалдааны зарыг 2022 оны нэгдүгээр сарын 10-нд олон нийтэд зарласан байна.

Дуудлага худалдааны доод үнийг 815.131.832 төгрөг гэж тогтоосон аж. Энэхүү 815 тэрбум төгрөгт нь 15ш барилга байгууламж, 80м2 газар, 1ш мотоцикль, 6ш машин тоног төхөөрөмж, 14ш тавилга эд хогшил багтжээ.

Улмаар дуудлага худалдааг 2022 оны хоёрдугаар сард зохион байгуулсан ба нэг тэрбум гаруй төгрөгөөр зарагдсан гэх мэдээлэл байна.

-ЗАВХАН АЙМГИЙН УЛСТӨРЧ З.НАРАНТУЯА "ХУДАЛДАЖ АВААГҮЙ" ГЭВ-

Нэг тэрбум төгрөгөөр авсан хүн хэн бэ гэдэг нь өнгөрөгч амралтын өдрүүдэд ихээхэн анхаарал татсан асуудал байв.

Ингэхэд БНХАУ-ын иргэн авсан гэх мэдээлэл. Мөн Завхан аймгийн харьяат АН-ын нөлөө бүхий улс төрч авсан гэгдсэн. Бүр тодруулбал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг өөрийн хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан худалдаж авсан гэх шуум тархав.

Энэ дагуу бид түүнтэй өөрөөс нь холбогдож тодруулахад, "Би яахаараа Говь-Алтайд худалдаж авдаг билээ. Ор үндэсгүй худал мэдээлэл" гэх товч бөгөөд тодорхой хариултыг хэллээ.

-ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР МЭДЭЖ ХУВЬЧИЛЖЭЭ-

Үргэлжлүүлэн бид албаныхнаас тодруулга авахаар хэд хэдэн газар луу холбогдсон юм.

Хамгийн түрүүнд Говь-Алтай аймгийн ИТХ-руу холбогдоход "Дуудлага худалдааг манайх биш аймгийн орон нутгийн өмчийн газар зохион байгуулсан. Тэднийхээс асуу. Манайд хамааралгүй" гэв.

Мөн бид Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар луу холбогдож тодруулахад "Орон нутгийн өмчийн мэдээллүүд манайд ирж, улмаар бүртгэгддэг. Одоогийн байдлаар манай мэргэжилтнүүд орон нутагт ажиллаж явна. Харин Говь-Алтай аймгийн Хүнхэр амралт цогцолбор хувьчлагдсан тухай мэдээлэл манайд ирээгүй. Тухайн төрийн өмчийг орон нутгийн өмчийн газар нь өөрсдөө захиран зарцуулах эрх бүхий тул тэднийх мэднэ" хэмээх хариултыг өглөө.

Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Ганхуягаас тодруулахад, "Амралт цогцолборын газрын 368 сая төгрөг бүхий үнэлгээг дахин хийж 815 сая төгрөгт хүргэж дуудсан. Нээлттэй дуудлага худалдаанд ДӨРВӨН ХҮН оролцсон. тэд үнэ хаялцаад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын бизнесмен иргэн н.Цагаанбаатар гэх хүн ялсан. БНХАУ-ын иргэн болон Ардчилсан намын улстөрч худалдаж авсан гэдэг нь худал мэдээлэл" хэмээх мэдээллийг өглөө.

-ХҮНХЭР АМРАЛЫН ГАЗРЫГ 816 САЯАР АВСАН н.ЦАГААНБААТАР ГЭЖ ХЭН БЭ

Тэгвэл тэрбум гаруй төгрөгөөр амралтын цогцолбор хувьчилж авсан Дэлгэр сумын бизнесмен н.Цагаанбаатар гэж хэн бэ гэдэг нь анхаарал татав.

Судалж үзэхэд, тэрбээр нийслэлийн алдарт уяач, “Эмээлт”-ийн ченж гэх мэдээлэл дуулдав. Монголын түүхий эдийн зах зээлийг баздаг гэх мэдээлэл байна.

Дуудлага худалдаа асуудалтай, шударга бус болсон талаар ороцлож чадаагүй залуус хэлж, гомдолтой байгаа аж.

Тодруулбал, дуудлага худалдааны материалыг 2022 оны хоёрдугаар сарын 11-ний баасан гарагт хүлээж аваад гуравхан хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 14-ний дараа гарагт задалсан байна.

Харин бидэнд олдсон мэдээллээр нээлттэй дуудлага худалдаан оролцох хүсэлтээ илэрхийлсэн ГУРВАН Ч хүн орж ЧАДААГҮЙ. Улмаар ганцхан хүнийг оруулж давуу эрх олгож өгсөн гэх мэдээлэл. Улмаар дуудлага худалдааг 815 сая төгрөгөөс дуудаж эхлүүлж 200 мянган төгрөгөөр зургаан удаа өргөн нэмэгдүүлж 816 сая төгрөгөөр худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл ДӨРВӨН хүн хоорондоо үнэ хаялцаж авсан гэсэн ч, дуудсан үнээсээ ганцхан сая төгрөг нэмэгдүүлж авсан нт анхаарал татах асуудал яах аргагүй мөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 20, 2022 08:33

Нарантуяа Завхандаа авмаар юм

Зочин
Зочин
4 сар 20, 2022 08:33

Тэр ченжид давуу эрх олгожээ

Зочин
Зочин
4 сар 20, 2022 08:48

женжийн ард хужаа бгаа

123
123
4 сар 20, 2022 15:02

Ченжүүдийг бүгдийнхэн өөрийнхөн болон харилцах хамаар�##� бүхий этгээдийн дансыг ш�##�гаад, байрлаж байгаа газарт нь шууд ш�##�г�##�т хүчээр хийгээч. тэндээс их юм гарна шдээ. тэд ямар ч татвар төлдөггүй. улс мэдсээр байж үзэхгүй харахгүй ш�##�гахгүй байх юм. Тэгээд татвар төлдөг хэдэн аж ахуйн нэгжээ л анхаарч байх юм.

Зочин
Зочин
6 сар 7, 2022 08:52

Дххин

Холбоотой мэдээ

Back to top button