ЭДИЙН ЗАСАГ

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад "Премиум Конкрит" бетон зуурмаг нийлүүлнэ

“Оюу Толгой” ХХК далд уурхайн төслийн бүтээн байгуулалтын хүрээндээ бетон зуурмаг нийлүүлэх гэрээг "Премиум Конкрит" компанитай шинэчлэн байгуулсан байна. Улмаар тус компани гурван жилийн хугацаанд "Оюу толгой" ХХК-д бетон зуурмаг ба шүршдэг бетон нийлүүлэхээр боллоо.

Одоогоор “Оюу Толгой” ХХК-ийн Худалдан авалтын газар 680 гаруй үндэсний ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилладаг гэсэн статистик бий.

Ташрамд, "Оюу толгой" ХХК, "Премиум Конкрит" ХХК нар нь бетон нийлүүлэхээс гадна бетон зуурмаг үйлдвэрлэхэд ашигладаг химийн элементүүдийг дотоодод үйлдвэрлэх асуудлаар хамтран ажиллах юм байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button