Нийгмийн

ТОДРУУЛГА: Цар тахлын түвшин буурсан учраас PCR шинжилгээ төлбөртэй болсон

Манай улс PCR шинжилгээг төлбөртэй авч байгаа ажээ. Бид Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Улсын Онцгой Комиссын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас дээрх агуулгыг тодрууллаа.


-PCR шинжилгээг хэдэн сарын хэднээс төлбөртэй авч эхэлсэн юм бол оо?

-PCR шинжилгээний санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас шийдэж байсан. Цар тахлын түвшин буурч буйтай холбогдуулан тус шинжилгээг гуравдугаар сарын 1-нээс төлбөртэй авч эхэлсэн.

-PCR шинжилгээг хэдэн төгрөгөөр яг аль, аль байршилд авч байгаа вэ?

-PCR шинжилгээ өгөхийг хүссэн иргэд 09:00-12:00 цагийн хооронд ХӨСҮТ дээр очиж өгөх боломжтой. 52,000 төгрөгөөр авч байгаа. Шинжилгээний бичиг шаардлагатай хэн ч өгч болно. Шинжилгээний хариу 24 цагийн цагийн дотор гарна.

-Нэмэлтээр тодруулахад, Интермед болон ХӨСҮТ-ийн лобарторт шинжлүүлсэн PCR шинжилгээний сөрөг гэсэн бичгийг олон улс хүлээн зөвшөөрч байснаа үүнийг хүчингүй болгож, аль ч эмнэлгийн PCR шинжилгээний сөрөг гэсэн хариуг хүлээн зөвшөөрч буй гэдэг үнэн үү?

-Тийм ээ. Гадаад руу явж иргэд маань хувийн ямар ч эмнэлэгт шинжилгээ өгч болно. Манай улсын бүх эмнэлгийн PCR шинжилгээний сөрөг гэх хариуг олон улс хүлээн зөвшөөрч буй.

-Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-04-18 17:57

Ulaan bus gej surjin nerleed 10 say tugruguur tsalinjiuuldgaa bolioch. Ydarsan irgedees mungu husadag HUSUT iig shalgamaar baina.

иргэн
иргэн
2022-04-18 19:23

Төлбөртэй болсон учраас иргэд шинжилгээ өгч чадахгүй х�##�двартай хүмүүсийн тоо худлаа мэдээлээд бна ш дээ. Гудамжаар зөндөө х�##�двартайгаа мэдэхгүй хүмүүс явж бгаа

Зочин
Зочин
2022-04-19 07:54

Төлбөр өндөр болсон учраас х�##�двар бага гараад байгаа юм биш биз!
Нөгөө хатан ээж билүү дарь эх билүү т�##�байн зурагчин хүүхэн тохиргоог хийгээд байна уу?!!!!

Холбоотой мэдээ

Back to top button