Нийгмийн

Ахин нэг хүүхэд модон жорлонд унаж амиа алдлаа

Өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны өдрийн 10:15 цагт Сонгинохайрхан дүүргийн III хороонд оршин суух айлын модон жорлонд хүүхэд унаж нас барсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн алба хаагчид хэргийн газарт ажиллахад тус хаягт оршин суух 1.8 сартай эмэгтэй хүүхэд модон жорлонд унаж нас барсан байжээ.

Мөн энэ сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн X хороонд 1.5 настай эрэгтэй хүүхэд модон жорлонд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Иймд цагдаагийн байгууллагаас иргэдэд хүүхдийг ганцааранг нь үлдээхгүй байх, байнгын хараа хяналттай байлгах, модон жорлонгийн хаалгыг үргэлж хааж, түгжиж хэвших, хүүхдэд хандуулах анхаарал сэрэмжээ нэмэгдүүлэхийг анхааруулж байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button