Монголын нүүрсний ирээдүй: БНХАУ хэрэглээний дийлэнхийг ОХУ болон дотоодоос хангана
Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнуудаас ОХУ-д олон төрлийн эдийн засгийн хориг арга хэмжээ аваад буй. Энэ хүрээнд ОХУ-ын Европын орнууд руу чиглэх нүүрс экспорт зогсоод байгаа юм. ОХУ нүүрс олборлолтоороо дэлхийд зургаад бичигддэг ба дэлхийн хэмжээний экспортын 15 хувийг хангадаг.
Харин ОХУ, БНХАУ-ын харилцаа тогтвортой хэвээр байгаа. Тийм учраас эдийн засагчид ОХУ-ын нүүрс экспорт БНХАУ руу чиглэх нь гэсэн прогноз гаргаж байна. Тодруулбал, ОХУ БНХАУ хоёр улс нүүрсний худалдааны биет хэмжээг нэмэгдүүлж, ирэх 3-5 жилийн хугацаанд 100 сая тоннд хүргэхээр тохиролцсон гэж гадаадын хэвлэлүүдэд мэдээлжээ.
Улмаар монголчуудад ямар эрсдэл үүсэх вэ гэсэн асуудал анхаарал татна. Монголоос БНХАУ руу гаргадаг нүүрсний хэмжээ эл 100 сая тоннтой харьцуулахад үлэмж буураад буй. 2021 оны дүнгээр 15.7 сая тонн нүүрс л БНХАУ руу экспортолсон. Үүний дээр БНХАУ-ын Үндэсний шинэтгэлийн хороо хоёр сарын өмнө хуралдахдаа, дотоодын нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
Өөрөөр хэлбэл: БНХАУ нүүрсний хэрэглээнийхээ үлэмж хэсгийг дотоодоос болон ОХУ-аас хангах шийдвэрүүдийг ойр зайтай гаргасан нөхцөл байдал үүслээ. Үүнд монголчуудын бага хэмжээний нүүрсний хэмжээ буурах уу, цаашид эрсдэл үүсэх үү гэдэг нь анхаарал татаж байна.
Г.САНСАРМАА
Холбоотой мэдээ:
Дахиад эрсдэл: БНХАУ импортын нүүрсээ багасгах нь Монгол Улсад алдагдалтай тусах уу

Энд дарж уншина уу.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
муусайн хужаагууд монголчуудыг баялагиин хямд авах санаааа