Нийгмийн

ХХБ 150,000 гаруй хүүхэд залуусын боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийлээ

Худалдаа хөгжлийн банк хүүхэд багачуудын тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийх, мөн эрдэм мэдлэгтэй зөв хүн болж өсөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Хязгааргүй мөрөөдөл” төслөө амжилттай хэрэгжүүлсээр байна.  Энэ удаад нийслэлийн ерөнхий боловсролын 133, 146-р сургууль болон Орхон аймгийн 5-р сургуулийн номын санг тохижуулж, номын фондыг нь баяжуулж өглөө.

Орхон аймгийн 5-р сургуулийн багш, сурагчид

Номын сонголтыг сургуулийн багш, номын санчдын хүсэлтийн дагуу сурагч хүүхдүүдийн сонирхолд нийцсэн танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх чиглэлээр бүрдүүлсэн. Мөн багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг чадварыг хөгжүүлэх номууд ч цөөнгүй багтсан. Ийнхүү төслийн хүрээнд нийт 50 сургуулийн 150,000 гаруй хүүхэд залуус, 5500 гаруй багш сурган хүмүүжүүлэгчдийн боловсролд хувь нэмрээ оруулаад байна.

“Хязгааргүй мөрөөдөл” төсөл нь хүүхдийн боловсрол, эрүүл мэнд болон хүүхдийн эрхийг хамгаалах гэсэн 3 чиглэлд анхаарч ажилладаг. Үүний нэг нь номын сан тохижуулах, номоор баяжуулах ажил юм. Төсөл цаашид ч үргэлжлэн ерөнхий боловсролын 300-н сургуулийн номын санг тохижуулах төлөвлөгөөтэй байна. Энэ нь 540 мянга гаруй хүүхэд, өсвөр үеийнхний мэдлэг боловсролд бодитой хөрөнгө оруулалт болох билээ. Сурагч хүүхдүүд маань Монголын ирээдүйг гэрэлтүүлж, олон салбар чиглэлээр дэлхийд дурсагдана гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-19 14:36

Сайхан мэдээ байна, цаашид ч мөн хүүхдүүдийн ирээдүйн төлөө их зүйл хийхийг хүсье

Холбоотой мэдээ

Back to top button