МҮИС: Мөнгө тараагаагүй, сургуулийн нэрэмжит тэмцээний аваргуудад мөнгөн урамшуулал өгсөн

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад МҮИС дугтуйтай мөнгө, зурагт материал бүхий танилцуулга тарааж байна гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй юм. Бид уг мэдээллийг үнэн эсэхийг тус сургуулийн МҮИС-ийн Маркетингийн албаны дарга Ц.Отгонбандиас тодрууллаа.
Тэрбээр "Манай сургуулиас Аймаг, дүүргийн үндэсний аварга шалгаруулах математик, нийгмийн ухааны тэмцээн зохион байгуулж байгаа. Ер нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх сорилт болсон энэхүү тэмцээн одоо ч амжилттай зохион байгуулагдаж байна. Тэмцээн уралдаан болгон мөнгөн урамшуулалтай байдаг. Тэр ч утгаараа шагналт байр эзэлсэн хүүхдүүдэд тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал, гарын бэлэг, эрхийн бичгийг өгсөн. Түүнээс биш мөнгө тараагаагүй. Ер нь бол ямар нэгэн тэмцээн зохион байгуулж буй ААН-үүд, сургуулиуд бүгд амжилттай оролцсон сурагч, оюутан, ажилчдадаа мөнгөн урамшуулал, гарын бэлэг өгдөг. Гэтэл үүнийг яагаад гуйвуулаад, өөр өнцгөөс харуулах гээд байгааг би ойлгохгүй байна" хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ б�##�ай сургууль энэ з�##�ьтай нэртэйгээ байсаар л байгаа юмуу. Энх-амг�##�ан сүржигнээд байснаа таг болсон уу
er ni huviin surguuli mungu taraanuu yana uu hend yamar hamaa bnaa. arai l tenegtej hanahguimaa.