ЭДИЙН ЗАСАГ

Дэлхийн банк: Монголбанк төсвийн бодлого хэрэгжүүлэхээ багасгаж, бодлогын хүүг нэмэх хэрэгтэй

Өнөөдөр /2022.04.19/ Дэлхийн банкны төлөөллөөс мэдээлэл хийж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн судалгааны тайланг танилцууллаа. Энэ үеэр 2022 оны эдийн засгийн өсөлтийг 2.5 хувь гэж тооцоолж буйгаа мэдэгдсэн байна. Урьд нь 5 хувь гэж тооцоолж байснаа ийн хоёр дахин буруулснаа мэдээлээд байсан юм.

Түүнчлэн “Монгол Улсын экспортын голлох түүхий эдүүдийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр хэвээр байна. Тэгсэн боловч хилийн боомтуудын үйл ажиллагаа тасалдаж байгаа нь эдийн засгийн өсөлтийн төсөөллийг сааруулж байна. Гадаад худалдааны эргэлтэд нөлөөлж буй сөрөг хүчин зүйл нь логистикийн хүндрэл байна” гэж онцоллоо.

Үүний дараа өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцын хөөрөгдлийн асуудлыг мэдээллээ. Тодруулбал “Гуравдугаар сарын байдлаар инфляц 14.4 хувьд хүрсэн. Энэ нь бүс нутагтаа хийгээд дэлхийд өндөрт тооцогдож байна. Ингэж бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөх нь ядуурлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй” гэж мэдээлсэн байна.

Сүүлийн үес гадаад валютын нөөц багасаж, ам.долларын гүйлгээнд арилжааны банкнууд хязгаарлалт тогтоох нөхцөл байдал үүсээд буй. Тэгвэл үүнийг Орос, Украины асуудалтай холбож тайлбарласан бөгөөд валютын эрэлтийг нэмэгдүүлж, гадаад валютын нөөцийг бууруулахад нөлөөлсөн гэж тайлбарлалаа.

Бусад асуудлуудад Дэлхийн банк ямар байр суурь илэрхийлэв.

Төсвийн алдагдал ба гадаад өр: Цар тахлын үеэр халамжийн хөтөлбөрт өндөр өртөг зарцуулсан. Энэ нь 2021 оны төсвийн алдагдлыг огцом нэмэгдүүлсэн. Улмаар Засгийн газрын гадаад өрийн хэмжээг ч нэмэгдүүлсэн. Одоогийн байдлаар Засгийн газрын өр ДНБ-ий 92 хувьд хүрсэн байна.

Монголбанкны хараат бус үйл ажиллагаа: Монголбанкны хараат бус байдлыг хангах хэрэгтэй. Төсвийн шинжтэй бодлогод оролцож буйгаа хязгаарлаж, мөнгөний бодлогын хүрээнд инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах.

Энэ үеэр Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Андрей Михнев “Эдгээр нөхцөл байдал нь макро эдийн засгийн шинэ бодлого хэрэгтэй болсныг бататгаж байна. Халамжийн бодлогоо илүү зорилтот бүлгүүдэд чиглүүлэхэд анхаарахаас гадна төсвийн бодлого өрийн дарамтыг бууруулахад чиглэх хэрэгтэй.

Дүгнэж үзвэл Монголын эдийн засагт дотоод бодлогын ойлгомжгүй байдал, гадаад шок нийлээд томоохон шуурга дэгдэж байна. Иймд томоохон өөрчлөлт буюу реформын шинжтэй бодлого эдийн засагт хэрэгтэй байна.  Цаашлаад бодлогын хүүг нэмэгдүүлж, инфляцыг тогтворжуулахад онцгой анхаарах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт татах нөхцөлийг бүрдүүлж, гадаад худалдаа, тээвэрлэлтийн зардлыг бууруулах хэрэгтэй байна” гэж зөвлөжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-19 16:31

Монголын эдийн засагт дотоод бодлогын ойлгомжгүй байд�##�, гадаад шок нийлээд томоохон шуурга дэгдэж байна. Иймд томоохон өөрчлөлт буюу реформын шинжтэй бодлого эдийн засагт хэрэгтэй байна. Цаашлаад бодлогын хүүг нэмэгдүүлж, инфляцыг тогтворжуулахад онцгой анхаарах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-04-19 16:32

Энэ дүгнэлтийг төриынхөн уншдаг уу эсрэг л яваад байх юм

Зочин
Зочин
2022-04-19 16:48

Эд нарыг тэгээд Монгол ц�##�инжуулах уу Энэ компани ч удирдаж үзээгүй улсын б�##�аг их бнаа

Зочин
Зочин
2022-04-19 16:48

Эд нараас з�##�хаж байна шүү. Нэг өөдтэй юм хийсэнгүй 32 жил сүрдүүллээ

Холбоотой мэдээ

Back to top button