ЭДИЙН ЗАСАГ
ОУВС-гаас Монголын эдийн засгийг 2 хувиар өснө гэж тооцоолжээ

Дэлхийн банкнаас дэлхийн болон Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулаад байгаа. Тэгвэл өчигдөр Олон улсын валютын сан 2022 он дахь улс орны эдийн засгийн төлвийг мөн танилцуулсан байна.
ОУВС-гийн танилцуулснаар:
- Дэлхийн эдийн засаг 3.6 хувиар өсөх
- Инфляцын хувьд өндөр хөгжилтэй орнуудад 5.7
- Хөгжиж буй орнуудад 8.6 хувь болж өснө гэж дунджаар тооцжээ.
Тэгвэл, Монгол Улсын нөхцөл байдлыг:
- Эдийн засаг 2022 онд 2 хувиар өсөх
- Инфляц 15.5 хувь болно гэж таамагласан нь анхаарал татаж байна.
Дэлхийн банкны хувьд Монгол Улсын эдийн засгийн 2022 оны өсөлтийг 2.5 хувь байхаар төсөөлснөө танилцуулаад байгаа билээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.