ЭДИЙН ЗАСАГ

Төгрөгийн хадгаламж 4.6 хувиар буурч, валютын хадгаламж өсжээ

Төгрөгийн хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст 13.7 их наяд төгрөг боллоо.

Энэ нь өмнөх сарынхаас 600.5 тэрбум (4.2 хувь) , өмнөх оны мөн үеийнхээс 665.6 их наяд (4.6 хувь) төгрөгөөр багассан болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Төгрөгийн хадгаламжийн 90.5 хувь (12.4 их наяд төгрөг) нь иргэдийн, 9.5 хувь (1.3 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байв.

Валютын хадгаламж 4.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 114.1 (2.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, харин өмнөх оны мөн үеийнхээс 166.6 (3.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж. 

Эндээс харахад төгрөгийн хадгаламжтай иргэд мөнгөө валют болгож байна гэдэг нь харагдаж байгаа юм. Энэ нэг талаараа Монголбанк бодлогын хүүгээ нэмж 9.0 хувьд хүргэсэн хэдий ч төгрөгийн хадгаламжийн хүү төдийлөн өсөөгүйтэй холбоотой байж болох юм. 

Х.УМААХАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button