Төрийн банкны 20 хүртэлх хувийг олон нийтэд эзэмшүүлнэ

Өчигдөр Засгийн газраас 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.
Энэ хүрээнд хэд хэдэн ТӨХК-иудыг татан буулгаж, нэгтгэж, нээлттэй хувьцаат компани болгохоор тусгасан. Үүгээрээ төрийн өмчит компаниудын засаглалыг нээлттэй, хариуцлагатай болгох, нөгөө талаас зах зээл дэх төрийн оролцоог багасгах зорилго агуулсан гэж тогтоолын төсөлд онцолжээ.
Эдгээр төрийн өмчит хуулийн этгээдүүдийн жагсаалттай энд дарж танилцана уу.
Мөн тус тогтоолын төсөлд Төрийн банкны 20 хүртэлх хувийг олон нийтэд санал болгож арилжаалж, банкийг нээлттэй хувьцаат компани болгохоор тусгажээ. Банкны тухай хуулийн дагуу долдугаар сарын 1-нээс өмнө арилжааны банкнуудын нээлттэй хувьцаат компани болох процесс өрнөж дуусах ёстой.
Тогтоолын төслийн дагуу Төрийн банкны 80 хувийг төр, 20 хувийг олон нийтэд эзэмшүүлэхээр болжээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.