ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Zara, Bershka алдартай брэндүүд Орост үйл ажиллагаагаа дахин сэргээж магад

Алдартай “Zara”, “Bershka” брэндүүд Орос дахь үйл ажиллагаагаа дахин сэргээх төлөвтэй байна. Энэ талаар “ТАСС” агентлаг мэдээллээ.

Дээрх хоёр брэнд нь “Inditex” компанийн харъяанд багтдаг. “Inditex” компанийн гүйцэтгэх захирал Оскар Гарсии Масейрасын хэлснээр, тус компани Украины нөхцөл байдлыг ажиглаж байгаа ч нөхцөл боломж бүрдвэл Оросын зах зээлд буцаж ирэхээр төлөвлөж байгаа аж.

Гуравдугаар сарын эхээр Украин дахь Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-ны улмаас “Inditex” компани Орос дахь бизнесээ зогсоож, дэлгүүрээ хаасан. Тодотговол, нийтдээ 500 орчим дэлгүүр үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм. “Inditex” компанийн харъяанд “Zara”, “Bershka” брэндүүдээс гадна “Massimo Dutti”, “Stradivarius”, “Pull & Bear” болон “Oysho” брэндүүд ч багтдаг.

Владимир Путин “Орос – боломж бүрдэх орон” гэх хяналтын зөвлөлийн хурлын үеэр мэдэгдэхдээ, Барууны брэндүүд Оросын зах зээлээс гарах нь бидэнд “проблем” үүсгэх учиргүй гэсэн юм.

В.Путин:Хэрэв хэн нэгэн Оросын зах зээлээс гарсан ч тэнд нь хоосон орон зай үлддэггүй, хэн нэгэн нөхдөг. Тэдний орхисон хоосон зайг үндэсний үйлдвэрлэгчид аваасай гэж хүсэж байна. Техник технологи, эд материалыг харин нэмэгдүүлэх шаардлагатай. ОХУ-д маш олон чадварлаг хүмүүс бий. Бидэнд асар их боломж байгаа”.

“Inditex” компанитай зэрэгцээд “H&M”, “Uniqlo”, “Mango” түүнчлэн тансаг зэрэглэлийн конгломератууд зэрэг бусад алдартай брэндүүд Оросын зах зээлийг түр орхин гарсан. Тиймээс, оросууд гадаадаас тансаг бараа худалдан авахдаа асуудалтай тулгарч эхлээд байгаа юм.

Хамгийн их шуугиан тарьсан нь “Chanel” брэнд. Тус брэнд ОХУ-д амьдардаг хүмүүст үйлчлэхээс татгалзаж, тансаг хэрэглээний барааны импортын хориг тогтоож, 300 еврогоос дээш үнэтэй эд зүйлс борлуулахаас татгалзсан. Энэ нь эцэстээ хүмүүсийн дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгарсан.

Эх сурвалж: Wall Street Journal

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цэцэгмаа
Цэцэгмаа
2022-04-21 18:59

Ханилж яваад хаяаад явсан хүмүүсийг юу гэж эргэж авдаг юм бэ ингээд гадаадынхан тэнэг байхгүй уу

ҮНЭН
ҮНЭН
2022-04-23 15:41

АРГАГҮЙ Л ҮХЭР МОНГОЛ ЮМ ДАА ХАХАХА

ҮНЭН
ҮНЭН
2022-04-23 15:40

ШААЛ ХУДАЛ

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x