ЭДИЙН ЗАСАГ

Зарчим: Засгийн газар Д.Эрдэнэбилэгтэй ийм учраас АДИЛХАН

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, “Сахал” тодотголтой Д.Эрдэнэбилэгийг өнөөдөр саатууллаа. Нэг сарын хугацаатай. Хөтөлийн цементийн үйлдвэрийн хувьчлалыг буцааж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж, МИК-ийг сенсац дагуулан шүүмжилсэн процессуудын ард түүн рүү чиглэсэн зорилго байв. Үүнийгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө мэдээлэл хийх бүрдээ ил хэлж байгаа. Шадар сайд С.Амарсайхан ч “Д.Эрдэнэбилэг гэдэг хүнд би өшөөгүй” гэж МИК-ийн асуудлаар ярьж байхдаа онцолсон нь Ерөнхий сайдын хэлдэг үгтэй яг агаар нэг байв.

Өөрөөр хэлбэл Засгийн газар, өнөөгийн эрх баригчид Д.Эрдэнэбилэг гэдэг нэг хүн рүү хүч далайн чиглэж байгаа нь хардалт, таамаглал биш, өөрсдөө олон нийтэд ил тод мэдээлж буй агуулга юм.

“Сахал” Д.Эрдэнэбилэгийг төрийн өмчит томоохон аж үйлдвэрүүдэд Худалдаа хөгжлийн банкаараа зээл, санхүүжилт олгох замаар дамжуулан “хаанчлал”-аа тогтоосон гэдэг. Энэ нь ч өргөн хүрээний процессоор харахад үнэн. Тэр 30 жил чимээгүй оршихдоо улс төрчдийг санхүүжүүлдэг, олон төрийн өмчит ААН-үүдэд нөлөөллөө тогтоосон нэгэн гэж харагддаг. Гэхдээ аливаа асуудалд хуулийн дагуу, зарчмаа барьж хандана гэдэг тусдаа асуудал.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь бодлогын хүрээндээ нэг бизнес эрхлэгч рүү нэр заан давшилж байгаа нь ихээхэн анхаарал татах, судлаачид байр сууриа илэрхийлэх сэдэв. Хэрэв хууль зөрчсөн бол тэр үндэслэлүүдийг олон нийтэд мэдээлэх ёстой ч ийм өнцөг огт явсангүй. Харин “Д.Эрдэнэбилэг Монголын эзэн юм уу” гэдэг хандлагаар хамаарал бүхий өмчүүдийг нь хураах, харлуулах процесс үргэлжлэв.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талд байсан 51 хувийг “Монголын зэс корпорац”-аар дамжуулж, Монголын талд авчирсан схемийн цаана Д.Эрдэнэбилэг хамгийн тодоор тэмдэглэгддэг. Ч.Сайханбилэгийн үед энэ процессыг УИХ-аар хэлэлцүүлэлгүй, Засгийн  газрын нууц хуралдааны хүрээнд шийдвэрлэсэн нь буруу байдаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр” ард түмний өмч учраас ийм том агуулгыг тэдний төлөөлөл болсон УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлэх ёстой байв.

“УИХ-аар хэлэлцүүлээгүй” гэсэн өнцгөөр Д.Эрдэнэбилэгийг буруутгадаг.

Гэвч шударга, үнэнийг сахиулагч дүрд тоглож буй энэ Засгийн газар “хэрээ, хэрээнийхээ харыг гайхах” гэгчээр ажиллаж байгаа нь анхаарал татна. Юу гэвэл, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьчлалыг цуцлахдаа УИХ-ын тогтоолыг Засгийн газар нь давж, дур мэдэж шийдсэн. Уг нь хувьчилсан тухай тогтоолыг дахин УИХ-аар хэлэлцүүлж, хүчингүй болгож байж энэ шийдвэр гарах байв. Одоо хүртэл УИХ-ын тогтоол нь хүчинтэй мөртлөө Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр төрийн мэдэлд шилжиж, шинэ удирдлага нь ажлаа аваад байна.

Зөвхөн “УИХ-аар хэлэлцүүлэх ёстой” гэсэн зарчмын агуулга дээр л гэхэд Засгийн газар Д.Эрдэнэбилэгтэйгээ нэг ангилалд багтчихаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-21 17:00

unen l dee. yg adilhan tac tic hereglej bgaa murtluu dairaad l

Зочин
Зочин
2022-04-21 21:12
Reply to  Зочин

ЯГ АДИЛХАН БАЙНА. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛДОО ОРЖ ИРЖЭЭ.ТӨР НЬ АВЛАА .ТЭГЭХЭЭР ЭРДЭНЭБИЛЭГ ГЭДЭГ ХҮНИЙГ ГАЗАР ДООГУУР ОРТОЛ МУУЛЖ БАЙГААД МАНгаруудаа ЦЭВЭР АВААД ГАРЧИХ САНАА АГУУЛААД БАЙНА УУ ДАА ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА . МАН аас 20 ОРЧИМ ГИШҮҮД ЯРИГДАЖ БАЙГАА. ЯГ ЖДҮХС г ЯАЖ 4 ХҮНЭЭР ТУГ ТАХИАД 45 ГИШҮҮН ЦЭВЭР ҮЛДСЭН ДЭЭ

Dorjmaa Bat
Dorjmaa Bat
2022-04-21 17:02

Erdenebileg aimaar gar hultei hun gej unen gej boddog. gehdee bas uchirtai baih heregtei shdee. erdenet deer yg tegj yridag. tegsnee hutuliig yridgaasaa esregeer huraaj awsan. aytaihan untsug olj harsan baina

Зочин
Зочин
2022-04-21 17:03

Одоо ингээд Сах####ын хүмүүс юм бичиж эхэлцгээнэ. Эхэлж ч байна. Ийм өнцөг гаргаж байв#### болж л байна. Засгийнхан яг ийм зарчимгүй бгаа нь үнэн л дээ

Зочин
Зочин
2022-04-21 17:07

Мафийн бүлэглэлийг хамга####сан хөлсний бичиглэл үү? Эрэн сурв####жлах сэтгүүл зүй, сэтгүүл зүйн ёс зүй гэж байдаг. Чи хэний ч т####ыг баримт####сан өнгө аялгатай юм бичих эрхгүй, тэр тусмаа зохион байгуул####ттай гэмт хэргийн ил толгойлогчийг. Больж үз

Зочин
Зочин
2022-04-21 19:29

энэ хүмүүс хувийн өмчд х####длаа гэхийн төрөөс хулгайлсан өмч биздээ эби бид 2 вутай байсийн аан

del
del
2022-04-21 22:12

нийтийн мэдэлд байсан өмчийг нэг хүн яаж хямдхан хахуулиар мөн татвар төлөгчидийн мөнгөөр өөрийн болгодог гэдгийг яруу тодоор харууллаа

Зочин
Зочин
2022-04-22 07:34

mongo avchij lodoi shig

М.Бор
М.Бор
2022-04-23 14:33

Төр өмчөө шат дара########тай авч байна. Маш зөв.

Зочин
Зочин
2022-04-23 15:15

Эрдэнэбилэгийн цаана Женко байгаа нь тодорхой.

Холбоотой мэдээ

Back to top button
10
0
Would love your thoughts, please comment.x
()
x