СПОРТ
Азийн АШТ-ээс Ц.Намуунцэцэг мөнгөн медаль хүртлээ

Өнөөдөр /2022.04.21/ Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах 35 дахь удаагийн тэмцээн "Буянт Ухаа" спорт цогцолборт болж байна. Тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байгаа юм.
Тэгвэл, өнөөдөр эмэгтэйчүүдийн -50 кг жинд ОУХМ Ц.Намуунцэцэг Япон улсын тамирчин Ремина Ёшимотод ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Тус тэмцээнд манай эмэгтэй тамирчид таван жинд өрсөлдсөн юм.
Ташрамд, -55 кг-ын жинд ОУХМ Г.Отгонжаргал мөнгөн медалийн болзол хангаад байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.