СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ ба Д.Эрдэнэбилэг: Бизнесүүдээ айлгаж баздаг төрийн жишгийг бусдад нь бүү гаргаарай

-БИЗНЕСҮҮДЭЭ АЙЛГАЖ БАЗДАГ ТӨР БА ТЭДНИЙ САЙН, МУУ ТАЛУУД

“МАК”-ийн Б.Нямтайшир саяхан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг хилээр тойроход ажлаа тайлагнаж, дагаж гүйв. “Таванбогд”-ын Ц.Баатарсайханыг бараг мэдээ ч үгүй байхад манай томчууд ХААН банкны Япон талын хувь шилжих процесст нь хор найруулчихсан байв. MCS-ийн Ж.Оджаргалыг “Тавантолгойг Хятадуудтай хамтарч эзэмших нь” гэж З.Энхболд тэргүүтэй улстөрчид толгой өндийлгөхгүй хэсэг “баалсан”. Сахал Д.Эрдэнэбилэгийн хувьчлал, концессын гэрээг цуцалж, бүр банкуудын нийлж байгуулсан, цэвэр хувийн хэвшил болох “МИК”-ийг ухаж эхэллээ. Одоо түүнд ял өгч, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьд мөнгө огт төлөхгүйгээр төр авах процесс эрчээ авах нь ээ.

Том бизнесүүд ингэж улстөрчдөөс гүн хамааралтай болж, тэдэнд ая тал засаж,дургүйг нь хүргэвэл чангахан ниргүүлчихдэг байдал Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын үед бүр хүчээ авав. Үүнийгээ тэд Монголын мафитай шударгаар тэмцэх аргачлал гэж нэрлээд байна.

Эднийг нөгөө өнцгөөс нь харвал, “МАК” нь Монголын стратегийн чухал орд “Цагаан суварга”-ыг гартаа оруулсан. "Таванбогд"-ын Ц.Баатарсайхан хэт монополи үүсгэж, жижиг бизнесүүдэд ч ааг амьсгаа өгөхгүй давшсаар ирсэн. MCS-ийн Ж.Оджаргал төрд концессоор зам нийлүүлсэн нь одоогийн “Эрдэнэс Монгол”-ын санхүүгийн хямралыг эхлүүлснийг хэн хүн мэдэхгүй яваа. Д.Эрдэнэбилэгийн тухайд ч тэр Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент, Багануурын нүүрс, Эрдэнэтийн зэс рүү орохоор тасралтгүй давшиж иржээ.

Эл эрхмүүд баялгууд руу ойртсон нүүдэл хийхдээ төрийнхнийг авлигадаж, аргалж, найрч, лоббидсон нь ч үнэн. Зарчмаараа зүтгэсэн нь ч бий. Ингэж арга, эв хослуулж, чадсанаараа тэд тодорхой хэсэг нь л баяжиж, олонх нь үр ашиг хүртдэггүй зэрлэг капитализмын төлөөлөгчид болжээ. Олон нийт өнөөдөр тэднийг үзэн ядаад буй нь гол шалтгаан энэ.

Гэхдээ Монголд 10 мянга давуулж ажил олгодог хэдхэн хүний төлөөлөл нь Ц.Баатарсайхан, Ж.Оджаргал, Б.Нямтайшир нар. Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлье. Үйлдвэрлэл хөгжиж байж урагшаа явна гэж сэтгэж, шунаж дайрагсдын төлөөлөл нь “сахал” Д.Эрдэнэбилэг яах аргагүй мөн. Луйвардсан, төрийн мөнгөөр авсан гэгддэг ч Худалдаа хөгжлийн банк, “Эрдэнэт үйлдвэр”-ийг тэр ямар ч байсан эх орондоо авч үлдсэн.

Өөрөөр хэлбэл, тэд олон нийтэд ойлгогдсончлон  зэрлэг капитализмын супер төлөөлөгчид хэдий ч чөлөөт зах зээл рүү орох гэж зүтгэн, улсын хөгжлөө чирэх гэж байдгаараа хичээжээ. Ардчилсан, чөлөөт зах зээлтэй улс орны хувьд тэдний өмч бол тэднийх. Өмчийг нь авбал тэднээс асууж, маргаан үүсвэл шүүхээр орох ёстой. Зарчим нь ийм юм. Бизнесүүдээ айлгаж баздаг байдалд тэд сөхрөөд байгаа нь ч буруу.

-ГАЖУУДАЛ ба ТЭДНИЙ ЗӨВ, БУРУУ-

Дэлхий нийтээрээ нийгмийн халамж, төвлөрсөн эдийн засгийн тогтолцоонд суурилсан зүүний үзэл, чөлөөт зах зээл ба ардчилал нэрээр хэтийдсэн баячууд, туйлын ядуурал үүсгэж буй барууны үзлүүдээс одоо айж эхлээд байна. Дундын гарцыг чухалчилж байна. Либералчлалаа гажуудуулж хэрэглэсэн, социализм нурахтай зэрэгцээд барууны үзлийг тахин шүтсэн манайх шиг “эвдэрхий” улс одоо шуудхан социализмын үе рүүгээ ухрах гарц байхгүй.

Ялангуяа улстөрчид нь маш их шуналтай, аль муу аргатай хүмүүс өөдөө явж буй энэ үед өмчүүдээ төрд авлаа гэхэд улам л эзэнгүйдэж, үрэгдэхийн нэр.

Үүн дээр өнөөгийн хүчтэй улстөрчдийг дагасан залуус орж, 2024 оны сонгуулийн зардлаа дүүргэхэд үлэмж анхаарах логик нэвт үнэртэнэ. Дутагдаж, дутуугаа гүйцээх гэж муйхарлан дайрдаг 70, 80-аад оныхон Дарханы төмөрлөгөөс, Эрдэнэтээс, Хөтөлөөс цүнхээ дүүргэхээр улайрцгааж байна. Гаднаа “Төр өмчүүдээ авч байна” гэж олон нийтээр алга ташуулах ч тэд амьдарч буй нийгмийнхээ, цаг үеийнхээ, төрт улсынхаа зарчмыг эвдэж, хуулиас дээгүүр хүний хаанчлал тогтоож буй.

Д.Эрдэнэбилэгийн багийнхныг мафи гэж цоллоод, Засгийн газар нь тэдэнтэй муйхар хүчээ ашиглан байлдаж буй эл процесс дээр хэвлэлүүд ямар зарчим баримтлах вэ гэдэг ч зөрчилтэй асуудал болов. Хоёр өнцөг байна.

Нэг. Л.Оюун-Эрдэнийн зөв тал

Тэр ах нараасаа, төрд сүлжээ үүсгээд тогтчихсон авлигын сүлжээнээс салах гэж үзэж байна. Өвөр түрүүндээ орсон эх адаггүй лоббигоор явсан ажлуудыг одоо сөрөг нүдээр харж байна. Тэгээд тэмцэж байна. Муйхарлаж ч байна. Том төслүүдээ реформын хэмжээнд багцалж хараад, ажиллаж эхэллээ. Өмчүүд дээрээ, завхарсан зээлүүд дээрээ нийгмийн акци зоригтой өрнүүлж чадлаа. Ах нараасаа залуу үе нь дээр гэдэгт итгэмээр байна.

Эрсдэлтэй тал нь, Л.Оюун-Эрдэнийг “романтик”-аар төсөөлж, дотоодын баатар болгож байтал Монгол Улс Арбитр дээр уначих эрсдэлтэй. Өнөөдрийн шуудхан авчхаж буй энэ процесс шүүх дээр дэнслэгдэх өдөр ирэхэд ЗГ-ын хүч хэрэглэсэн, муйхарласан байдал буруутгагдаж таарна. Гадаад орчиндоо Монгол Улс бизнесүүдээсээ өмчүүддээ шуудхан халддаг төрхийг үзүүлж буй.

Хоёр. Д.Эрдэнэбилэгийг өмөөрөх шалтгаан

Асар муу нэр зүүсэн ч тэр аж үйлдвэрийн салбарыг Монголд хөгжүүлье гэж зүтгэсэн. Яг одоогийн Засгийн газрын зүтгэл шиг зорилго нь зөв мөртлөө арга зам нь буруу байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ л тэр чөлөөт зах зээлийн зарчим дээр маш сайн толгойгоо ажиллуулж зүтгэсэн дүр. Зориглож бас мөс хагалсан. Зарчмын хувьд төр нь өмчөө авахдаа хүрвэл Л.Оюун-Эрдэнэ шиг шууд хурааж авах биш асуух, хэлцэл хийх, мэдэгдэх, шүүхээр шийдүүлэх учиртай.

Шууд авч буй ийм зарчим эвдсэн кэйсийг нийтийн үүргээр ажиллах учиртай хэвлэлүүд хөхиүлэн дэмжих үндэслэл асар хомс юм. Нөгөө талд Д.Эрдэнэбилэгийг дагасан залуус “Эрдэнэт үйлдвэр”-ийг Монголд оруулж ирж, гадаадын зах зээл дээрээс улсдаа бонд босгож, МИАТ-ийг онгоцтой болоход ч, санхүүгийн зах зээл дээр амжилттай тоглох зэргээр өөр олон агуулгад гар бие оролцжээ. Тэднийг өнөөдрийн поп эдийн засагч Л.Наранбаатартай зүйрлэшгүй билээ. Ийм залуусаа Л.Наранбаатар мэт поп дүрүүдтэйгээ нийлчхээд, дэлгэцийн араас хараагаад л байвал чадамжтай залуус цаашдаа улсдаа зүтгэхээс эмээх “хүн капитал”-ын агуулга ч энд сөхөгдөж буй.  

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Өнөөдөр нийтээрээ Д.Эрдэнэбилэгийн тамирын голын мөсийг хэлээрээ долоох шахам болж байж цуглуулсан хөрөнгүүдийг хураахад баярлаад, алга ташаад байж болно. Өмчтэй хэдүүд нь “Ашгүй миний хаалгыг төр нүдсэнгүй” гэж амин хувиа болгоод байж бас болно. Өөрсдөө мянган гэмтэй учраас Д.Эрдэнэбилэгийг нийгмийн сүлжээний урдаг нохдод хаяж өгөхөд туслаад, араар нь нуугдаж буй бизнесүүд ч их. Гэхдээ толгой дараалаад бизнесийн томчуудаа ингээд агнаад унавал нийгэмдээ асар хор хөнөөлтэй юм.

Шуудхан хэлэхэд дефолтын өмнөх хананд наалдсан улс оронтой мөртлөө дотоодын бизнесүүдээ Засгийн газар нь хорлоод байж болохгүй юм. Гол нь зарчим. Төр хэлэлцдэг, асуудаг, шүүхээр шийдүүлдэг жимээсээ гараад, хүссэн хүнээсээ өшөө авч, хөрөнгийг нь авдаг хэлбэр лүү орж байгааг том агуулгаар нь зөвтгөж харахад асар бэрх билээ. Зорилгоо зөв байлгах бол аргаа бас зөв замаар залах учиртай.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
67 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-22 08:47

Ер бүх бизнесээ хавчиж боогоод, боогоод байв#### энэ эдийн засаг тань улам л хэвтэхийн нэмэр

Зочин
Зочин
2022-04-22 20:13
Reply to  Зочин

Сахaл Эрдэнэбилэгийг ямар бизнес гэдэг юм. Нэг муу луйварчин хужaa. 17-р сухгууль төгссөн. Дээд боловсролгүй, яг л Х.Баттулга шиг. Ер нь Элбэгдорж мэтийн улс төрчдийн дэмжлэгээр л төрийн үйлдвэрийг луйвардаж авсан хүн. Ийм хүнийг шоронд хийхээс өөр арга байхгүй. Болж өгвөл тэнд нь нухах хэрэгтэй. Монголын авилгaлчид нэгээр ч гэсэн цөөрнө.

Зочин
Зочин
2022-04-22 19:21
Reply to  Зочин

ҮНЭН ХУЛГАЙЧ МОНГОЛЫГ 70 ЖИЛ БҮР 101 ДЭХЬ ЖИЛДЭЭ ХӨГЖИЖ ЧАДААГҮЙН ЯЛ МАН д НООГДОХ ЕСТОЙ . БҮР ИРГЭНИЙХЭЭ ХӨРӨНГӨ МАЛЫГ ХУРААЖ АРД ИРГЭДДЭЭ ГЕНОЦИД ХИЙСЭН МАН д бүх ЯЛ ОНОГДОХ ЁЁТОЙ . 45 ЖИЛИЙН ӨМНӨ КОММУНИЗМЭЭ УСТГАСАН ӨМНӨД СОЛОНГОС ХОЙД КОММУНИСТУУДААСАА 60 ДАХИН ДАВТАН ХЭЛЬЕ 60 ДАХИН ИЛҮҮ ХӨГЖСӨН БАЙНА .БИД ГАДААДАД АЖИЛЛАХ ГЭЭД КОММУНИСТ ОРОНД ХЭЗЭЭ Ч ЯВДАГГҮЙ ХҮНЭЭ ДЭЭДЭЛДЭГ ХӨДӨЛМӨРИЙГ НЬ ҮНЭЛДЭГ БАРУУНЫ БОЛОН АРДЧИЛАЛЫГ ДЭМЖДЭГ ОРОНД ОЧИЖ АЖИЛЛАЖ АМЬДРАЛАА МОНГОЛОО ТЭТГЭДЭГ АЖЭЭ.ЗАЛХУУЧУУД Л КОММУНИЗМЫГ ТЭГШИТГЭН ХУВИАРЛАХ ЗАРЧИМЫГ МӨРӨӨДДӨГ ЮМ БАЙНА....МАН МОНГОЛД БАЙХГҮЙ БОЛСОН ЦАГТ МОНГОЛ МИНЬ ХӨГЖИХ НЬ ХӨТӨЛБӨРГҮЙ ҮНЭН БОЛЖЭЭ .

Gegee
Gegee
2022-04-22 08:57

Бизгесийнхэн нэгдэхгүй төрөөсөө айж авлига өгч явааг сайн гаргажээ

Gegee
Gegee
2022-04-22 08:58

Jenkog bol shalgah yostoi shu

Зочин
Зочин
2022-04-22 09:01

Аливаа асууд#### хуулийн дагуу хууль шүүхээр шийдэгддэг байх ёстой .ТҮҮНЭЭС БИШ БИ ТЭМЦЭЖ БАЙНА ГЭЭД НЭР АЛДАР ХӨӨЖ ОЛОН ТҮМНЭЭР ХАРААЛГАН ЯЛ ОНООЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ . ХҮНЛЭГ АРДЧИЛСАЭ НИЙГЭМ ХААНА БАЙНА . НЭГ ТАЛААР ЭРДЭНЭ БЭЛГИЙН БУЛХАЙГ ИЛЧИЛЖ БУЙ МЭТ ХАРАГДАВЧ НӨГӨӨ ТАЛААР ХӨГЖЛИЙН БАНКНЫ НАМЫН НӨХДӨӨ АВРАХ ГАРЦ ХАЙЖ БАЙНА ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА. ЭНЭ ХҮНИЙГ ДАРЧИХВАЛ БУСАД НЬ ГАЙГҮЙ ХҮМҮҮС ГЭЖ ХАРАГДУУЛАХ ГЭЭД БАЙНА . МАН ын 20 ОРЧИМ ГИШҮҮД ХОЛБОГДСОН БАЙСАН ДАА .ЭДНИЙГ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛГОХ ГЭЖ БАЙНА УУ ДАА.

Зочин
Зочин
2022-04-22 09:15

Zagatnasan gazar maajiv

Зочин
Зочин
2022-04-22 09:17

Хууль зөрчихгүй авилгаас хол байж чадаж байв#### хэн яах вэ дээ сах#### бол зүгээр л мөнгө уга####т шүү дээ боловсролгүй тэнэг юм болхоороо хийж байгаа гэмт хэргээ ч ойлгохгүй цохиж яваа болтой

Зочин
Зочин
2022-04-22 09:28

Mik iiq yxax ni zob shuu de ene chini monqol ardchilalin xeden xylqaichuudin atqand orchixson bsan um bishuu xo

Зочин
Зочин
2022-04-22 09:30

Ер бүх бизнесээ хавчиж боогоод, боогоод байв#### энэ эдийн засаг тань улам л хэвтэхийн нэмэр

иргэн
иргэн
2022-04-22 09:33

30 гаран жил эдгээр Хулгайчууд Бөяжиж хөлжиж Оффшордсон, Иргэдийн Эх орондоо сайхан амьлрах бүхий л боломжыг Эд л Хулгайлсан тиймээс Эдэнд Төр төмөр нүүрээ харуулах Цаг болсон

Зочин
Зочин
2022-04-22 09:44

Эрдэнэбилэг харин ч аж үйлдвэрийн сaлбарыг Монголд хөгжүүлэх биш сөнөөсөн. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг концессоор аваад гангийн үйлдвэр байгуулж өргөтгөх байтaл түүхий эдийг нь Төмөртэйн ордоос төмрийн хүдрээр нь урагш зөөж 100 жилийн өмнөх Монголчуудын сул дорой тэмээн жингээр Бээжин рүү хийх наймааг давтсан. Ийм хүн яав ч боловсролтой, мэдлэгтэй, бизнесмэн хүн биш. Нэг муу боловсролгүй луйварчин.

Биб
Биб
2022-04-22 09:56

Төрийн ард түмний нийтийн баялаг өмчөөр луйвар хийхийг бизнес гэж хэлэхгүй байх хөлсний сэтгүүлч гуай

Зочин
Зочин
2022-04-22 09:56

ene momgo avchee

Иргэн
Иргэн
2022-04-22 10:03

Бизнесийнхэнд "хохчинь" боловшивдээ, өөрсдийнхөн дэмжсэн хүмүүс намууд өөрсдийг агнаад байдаг, дараагийнхан уугаасаа жагса####таараа бгаа биз, одоо МАНд та нар хэрэггүй за, ханг####ттай мөнгөтэй нам болсондоо, намайг оролдсонгүй гэж баясах юм бхгүй шүү бизнесменүүдээ жагса####таараа л явна биз, барууны үзэл, чөлөөт зах зээл будаа, соци####изм мандатгуай болж байндаа хэхэ,

Ardhvv
Ardhvv
2022-04-22 10:06

Chinii ah hulgailj huurch avsan um chin uls ni huraaj avah ni zuv bizde tsaashlaad ulsaas hulgai hiisen hen bvhen ene zamaar orno shvv ene zam delhiin ymarch ulsad bdag jamtai huuli

ZOCHIN
ZOCHIN
2022-04-22 10:23

MCS-н тавьсан замаар Эрдэнэс ТТ чинь нүүрсээ зөөгөөд хэдэн жил ашигтай ажилласан юм байгаан. Төмөр замгүй байхад чинь наад зам чинь аминд орж улсын төсвийг тас####чаагүй явсан.

иргэн
иргэн
2022-04-22 10:24

ЯМАР ҮХСЭНИЙХ НЬ БИЗНЕСҮҮД БАЙХАВ ДЭЭ. БҮГДЭЭРЭЭ Л УЛСААС, ИРГЭДИЙН ХАРМААНААС ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙЖ БАЯЖСАН ГАРУУД. ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ӨӨРИЙН ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ, ШУДРАГА БИИЗНЕС ХИЙГЭЭД ГАРААД ИРСЭН ХӨРӨНГӨТӨН МОНГОЛД БАЙНА УУ? ХОВОР Л БОЛОВ УУ?

Бат
Бат
2022-04-22 10:28

Цэвэр бизнес хийж байсан бол яая гэхэв.Энэ юмыг бичсэн сэтгүүлч бол дөнгөж сургуулиа төгссөн ####ь эсвэл хөдөөнөөс орж ирээд удаагүй орон нутгын сэтгүүлч байх.энэ сах#### ямар хүн бэ гээд нэтээс судлаад хамаар####,давхац####уудыг жаахан харсан бол ийм сараачихгүй л байх

zochin
zochin
2022-04-22 10:33

Tsever business hiihgui , zovhon eh ornoo hulgai, avilgalaar idej uuj duusaj bna. nenylanguya eruul mend, bolovsrol bol business hiih bolomgui bmaar.

Иргэн
Иргэн
2022-04-22 10:39

Сэтгүүлч зөв үнэлэлт дүгнэлт өгсөн ч сах####т руу жаахан хэтийдэвүүдээ. Арбитар хууль ёсны гэрээ хэлцлийг шийддэг .Хулгай авилга гар#### үүсэлтэй МУ ЫН хууль зөрчиж гэрээгээр нарийвчилсан ЛУЙВАРЫГ МУ эрүүгийн хуулиараа шийдэх нь буруу биш .САХАЛ ялаа авч нотлогдсон ЭС борлогдсоноос асууд#### нэг т####даа гарах БАЙХӨӨ.

Зочин
Зочин
2022-04-22 18:02
Reply to  Иргэн

Оюун-Эрдэнийг ч зөв дүгнэжээ

Зочин
Зочин
2022-04-22 10:47

Төр аваад ажиллуулж чадахгүй ээ ярилцаж шийдэх хэрэгтэй төр бизнесийг хар PR цацаж базаж булааж огтоос болохгүй

Gegee
Gegee
2022-04-22 10:47

Бизнес,хулгай дээрэм хоёр байх шүү.Энэ Эрдэнэбилэг гэгч нөхөр ямар үйлвэр байгуулж тэр нь улс оронд өгөөжөө өгсөн юм.

Зочин
Зочин
2022-04-22 10:53

Төр хулгайд ####дагдсан өмч хөрөнгөө нийтийн эрх ашгийн үүднээс буцаан авч байгаам, энд хэний ч хувийн өмчид х####даагүй. Сэтгүүлч юм бол хөндлөнгийн нөлөөнд авт####гүй зөв бавтнаарай.

Зочин
Зочин
2022-04-22 10:56

Ene setguulchiin bichber bol aguulga zarchim ni bol zub....OROSiin umchiig 49 xubiig mongoldoo abchirsan ....ENXBAYARiin zarsan XXB IIG gadniihnaas abchirsan xun shu..odoo CAAN bankaa aldchihaad dotroo xereldeed suuj bgaa....49 iig UIX oruulaagui ni turiin buruu...XAR TUMURLUG XUTUL xubichlah shiid garhasan ni ZASGIIN buruu.....ter xumuustee xatiutslaga xamt yari.....erdenebilegiin mungu bosgoson arga ni xuuli zurchsun bol terxuuli zurchij turiin mu gu olgoson XBANK...MONGOL banknii udirdlaguudadaa xariutslaga yariah ed

Иргэн
Иргэн
2022-04-22 10:56

ОЮУН ЭРДЭНЭ Е.С -ДЭМЖИЖ БАЙНА. ОЮУ ТОЛГОЙ БОЛОН ДОТООД МАФЬД ХУДАЛДАГДААГҮЙ АРИУН ШУДАРГА ЗҮТГЭЛИЙГ АРД ТҮМЭН ДЭМЖИНЭ . МАФЫНХАН БУЖИГНАЖ
Е.С - РУУ ТОЛГОЙ ӨНДИЙЛГӨЖ ААР СААР ЗҮЙЛЭЭР ХҮЧИЙГ ХӨРӨНГӨ МӨНГӨӨР ШИЙДЭХЭЭР ИДЭВХИЙЛЖ БАЙГААГ БАС ХАРЖ БАЙНА. ҮНЭН ЯЛАХ ЁСТОЙ.

Зочин
Зочин
2022-04-22 10:59

XUULIIN XUREEND...SUURI ZarCHMAA ebdehgui xuuliin xariutslaga tootsoj zub uildel xiixgui bol turiin erx medel abaad uy ch deeremdej bno gej oilgobol...BENESEUL YUGO CHEBAS shig l udirdagchid ar araasaa garch ulsaa buren dampuuruulna......setguulchiin bichber sanaa mash zub ..shuu..

Зочин
Зочин
2022-04-22 18:03
Reply to  Зочин

Би ч тэгж бодлоо

Зочин
Зочин
2022-04-22 11:13

Нөгөө хэд даан ч хулгайч луйварчид юм даа. Монголд үнэн шударгаар бизнес хийж байгаа хүн бол цөөн дийлэнх нь новшнууд

ИРГЭН
ИРГЭН
2022-04-22 11:22

Ард иргэд бид тэнэг биш шүү дээ юу нь шударга юу нь шударга биш гэдгийг мэдэхтэйгээ байна Тар засаг зөв шийдвэр гаргаж сайн ажиллаж байгаа шүү Бид ядаж л хойч үeдээ үнэн шударга үйл явдлын утга учир үнэ цэнийг үлдээх ёстой Улс Эх орноо хайрлан хамга####ах сэтгэлтэй ард түмэн шүү

зочин
зочин
2022-04-22 11:56

төрийн ард түмний өмчийг луйврын аргаар өөрийн болгосон хүнийг яагаад тамирын голыг долоох шахам явж хөрөнгөжсөн гэж бичиж байгааг ойлгохгүй байна, аж үйлдвэр яаж хөгжив ган үйлдвэрлэсэн үү хүдэрийг боловсруулахгүй л гаргаж байна луйварчныг өмгөөлж бүтээгч болгож бичихэд ямар урамшуул#### өгч байна, арай л хэтэрхий байна шүү, нэмүү өртөг бүтээсэн ямар бүтээгдэхүүн гаргасан т####аар бичээрэй, төрийн мөнгийг бага хүүтэй аваад мөнгө хүүлэх л ажил хийж байгаа баялаг бүтээсэнгүй бүтээсэн бол ноцолгоотой бичиж нийтлээрэй

Зочин
Зочин
2022-04-22 11:57

Улс орныхоо эрх ашгийн төлөө иймэрхүү луйварчдыг мөнгө авч өмгөөлөн бичихээсээ ичдэгггүй сэтгүүлч нэртэй өлөн бөөснүүд их болжээ.

Зочин
Зочин
2022-04-22 12:28

Төрийн өмчийг хууль бусаар хууль зөрчиж улс төрийнхэнтэй хуйв####даж авсан том жижиг бизнестэй хэн ч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээж, төр өмчөө эргүүлэн авах нь дэлхий нийтийн жам шүү дээ. Манай улсад 30 -аад жилд төрийн өмчийг хуйв####даж авсан луйварчид цөөнгүй бий. Тэднийг өмөөрөх ямар ч ш####тгаан байхгүй шүү. Баячуудын захи####гаар ийм дэмий зүйл эрээчихээ боль.

Зочин
Зочин
2022-04-22 13:09

Бизнeс нэрийн доох луйвар хийдэг хэдэн олигархиудыг өмөөрөөд байх ч юм ####га

Зочин
Зочин
2022-04-22 13:37

Хөлсний бичээч сах####аас мөнгө авч

Зочин хөрш
Зочин хөрш
2022-04-22 14:04

Ж.МЯДАГБАДАМ гэж юун хүн бэ? 90 оноос хойш амжилттай болсон хувьчл#### байна уу? Монгол хүнд дандаа ####даатай Америкийн шахаасаар хийгдсэн тэнэг төрийн бодлого явсаар өнөөг хүргээд бид сөхөрч унахаар боллоо. Буруу замаараа будаа тээсний гор. З.Энхболд Эрдэнэс таван толгойг авч үлдсэний хүчинд сая ковидын үед бүх Монголчуудаа тэжээсэн бусуу. Энэ солиорч хуцдаггүй байх шүү. Монголчууд одоо юм ойлгодог болсон. Бүү басаарай. Хохино болох байх шүү.

Зочин
Зочин
2022-04-22 18:04

Мэдээ.мн-д байсан Мядагбадам шударга ууртай хүүхэн

del
del
2022-04-22 15:00

эрдэнэбилэгийг нямтайшир оджарг#### баатарсайхантай битгий нэг жингийн туухайн дээр битгий тавиад бай ####даж онсон юм байлгүй яах вэ нямтайширийг цагаан суваргыг авчихлаа гэж яриж байна ашиглаагүй байгаа ордыг бүтээн байгуулт хийгээд ашиглах гэж оролдож байна эрдэнэбилэг шиг ямар бүтээн байгуулсан газруудыг луйвардаж авсан юм биш эрдэнэтийн 49%ийг монголд авчирлаа гэж яриж байна тэрийг сайханбилгийн хийсэн том луйвар шүү дээ юмны зааг ялгааг олж бичих ёстой

zoch
zoch
2022-04-22 15:41

зөв хулгаачуудын хөрөнгиин хурааж ядууст тарааа нам дагасан өлөн хулгаачууд баяждаг ниигэм гэж юу байдаг юммм

Зочин
Зочин
2022-04-22 15:55

Erddnebileg biznesmen hun.bishee bsylag buteegj bishee ter lyiwarjin hulgaij ulsiin uildweruudiig hulgaildag hulgsij shuu de bur ulsiin olon uildweriig tuuhiin ediin ord baylagtasin hulgaildag hun shuu de aimaar.hulgaij luiwarjin hum ym

иргэн
иргэн
2022-04-22 16:51

Эрдэнбилэгийг бол бизнесмэн хүн гэхгүй ээ, харин Оджарг####, Нямтайшир бол яах аргагүй бизнес хийж байгаа гэж хэлж болмоор санагдаад. Харин ХБ-аас олон тэрбумаар зээл авчихаад өгөхгүй байгаа хүмүүс бол яах аргагүй сах#### Эрдэнэбилэг, мөн Жээнко Баттулга. энэ хоёрыг баривчилж хориод авсан зээлээ хааш нь хийж нуусныг байцааж мэдээд буцаан төлүүлэх ёстой, өгөхгүй бол Худ####даа Хөгжлийн Банк, МиллХаус гурилын үйлдвэр, Баянгол зочид бууд####, Махкомбинат гээд хураах хөрөнгө зөндөө л байна. түүнийг нь хурааж төлүүлнэ биз өөр яах вэ??? Мань мэт нь 1 сая төгрөгийн зээлээ төлөөгүй бол өдийд шоронд ороод шонд дүүжлүүлсэн байна байх.

Иргэн
Иргэн
2022-04-22 17:21

Энэ Оюунэрдэнэ гэгч ЕС нөхөр ,,УВС Нямдоржийн заавараар,, мөн ч их буруу юм хийж байнадаа.!!! Эрдэнэбилэг чинь томоор сэтгэдэг ,эдийн засгийн ####сын хараатай, зөв хүн шиг л байсан. Нямдорж, Оюунэрдэнэ хоёр дэргэд нь юу ч биш,Эрдэнэбилэгийн хаана нь ч хүрэхгүй ,коммунист,ууд !!!!

Зочин
Зочин
2022-04-22 18:01

Мядагбадам сэтгүүлчийг уншихаар зарим ойлголтууд цэгцэрдэг. Мөнгө аваад нэг т####д үйлчилж байхаар ийм ан####изууд бичмээр юм

Зочин
Зочин
2022-04-22 18:43

Худ####даачин хүн хуруу хазайв#### хулгайч гэдэгсэн…Бизнес бохиртвол гэмтэн л болно…гүйцээ…

Зочин
Зочин
2022-04-22 18:49

Zasag zohion baiguulalttaigaar tusuviin hurungu mungiig hulgailchihaad ulsiin sanhuu hundreed ireheer huviin umchruu halsaj baigaag buruu gej bodoj bna, er n Nambariin huu haana yavnaa? Es honzon gej bas l ayultai ed shuu

Зочин
Зочин
2022-04-22 18:54

Ailqaad baix umqui xylqaich xibaldaqch elbeqdorjiin 8 jil monqoliq tonon deeremdseni l qai abax xoronwoo tor abax xereqtei

Зочин
Зочин
2022-04-22 18:55

Эрдэнэбилэгт чинь 49 хувьтай холбоотоы улм мөнгө буцааж өгөх юм бишүү?

Зочин
Зочин
2022-04-22 18:56

Аж үйлдвэрийн с####барыг монголд хөгжүүлсэн нь ####ь юм болоо.Дарханы төмөрлөгийн болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрүүд юмуу.Тэднийг нураасан юм бишүү.

Зочин
Зочин
2022-04-22 19:03

Явж явж хөрөнгийг нь шууд булаадаг МАН арга биш болж таарлаа.Сайн муу ч шүүх гэж том эрх мэдэл байнаа.Харин хөрөнгүүдийн эх үүсвэрийг ш####гаж зөв тогтоох нь чух#### баынаа.

Зочин
Зочин
2022-04-22 19:04

Бизнесээ, хууль журмаар нь зөв хийдэг бол мэдээж оролдохгүй!
Ер нь бизнесменүүдэд элдэв хууль бус ажиллагаа хийдэггүй хүн байдаггүй байх, их бага нь л хайшаа байдаг юм гэхээс!

Зочин
Зочин
2022-04-22 19:05

ОЮУНЭРДЭНЭ ЗӨВ ЮМ ХИЙЖ БАЙНА. ХУЛГАЙЧ ХУЛГАЙЛЖ АВСАН ЮМЫГ АВЧ БАЙНА.

Зочин
Зочин
2022-04-22 19:06

Пэздаа Оджарг#### новшид хууль үйлчилдэггүй ш дээ..бусдын дарамтлаад нтр..

Зочин
Зочин
2022-04-22 19:06

Монгол банкнаас мөнгө хуйв####даж аваад хувийн компани байгуулсан байна.

Зочин
Зочин
2022-04-22 19:07

Төр авч чадсан.. бол хуулийн дагуу шүүхийн шийдвэрийн дагуу.. ..нөхөн олговор.. тооцооны зөрүү өглөг авлагаа.. барагдуулж мөнгө.. төрөгийг нь буцааж өгдөг бяртай байх хэрэгтэй хүн хэлмэгдүүлж.. төр өмчинд эзэн сууж үл болно..

Холбоотой мэдээ

Back to top button
67
0
Would love your thoughts, please comment.x
()
x