ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Нийслэлд 21, орон нутагт 8 тохиолдол бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 29 тохиолдол батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 21 нь Улаанбаатар хотод, 8 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Коронавируст халдвартай 184 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 10 хүний биеийн байдал нэн хүнд байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 582 хүн гэрийн хяналтад байна.

Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button