ТОДРУУЛГА: Жүжигчин Ц.Ганбаяр элэг шилжүүлэн суулгуулахаар БНСУ руу явжээ

"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Ц.Ганбаяр элэгний хорт хавдартай тэмцэж байгаа юм. Монголын хошин урлаг, кино урлагын "Шинэ үе", "Шилдэг өнгө", "Захиалгат инээд", "Мөрөөдлийн театр", "Маск продакшн", "Эмоци пропакшн", "Fantastic продакшн", "Х-ТҮЦ продакшн", "Аглуу интертайнмэнт", "Аримун продакшн" зэрэг үе үеийн түүчээ болсон уран бүтээлч, хамтлагууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд тоглолт хийж, тоглолтынхоо орлогыг жүжигчин Ц.Ганбаярын хагалгааны зардалд хандивлах гэж буйгаа илэрхийлсэн юм.

Жүжигчин Ц.Гамбаа хагалгаандаа орохоор дөрөвдүгээр сарын 1-ний өдөр БНСУ-ыг зорьжээ. Түүний биеийн болоод хагалгааны зардалд хэчнээн төгрөг шаардлагай байгааг "Мөрөөдлийн театр"-аас тодрууллаа.
Ингэхэд "Ц.Гамбаа маань элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор БНСУ-ыг зорьсон. Манай хамтлагийнхан холбоотой байгаа. Хагалгааны өмнөх шинжилгээнүүдээ өгөөд явж байна гэсэн. Хагалгааны тов одоохондоо тодорхой болоогүй байгаа. Хошин урлагийн жүжигчид маань хагалгааны зардалд хандивлахаар "Big show"-г зохион байгуулж байна" хэмээв.
Г.ХОНГОР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
харамсалтай юм бэ
сайхан хамт олонтой азтай хүн юмдааа энэ хогииин өвчнииг шууд дарж сутгадаг эм бэлдмэл зохиосон хүнд дэлхиин хамгиин том шагнал эд баялаг өгөх хэрэгтэй юмдааа зохион бүтээгээсээ эм уугаал зүгээр болгодог бурхан минь минь
Сайхан жүжигчин хүү эрүүл энх сайхан болоод ирээрэй
Урлагийнхан азтай юмаа.Зовсон нэгэндээ туслаад.
Ганбаа маань эрүүл болоод ирнээ.Авралын орон Солонгос.
эрүүл энхийг хүсэе энэ муухай өвчин бхгүй бол хичнээн айл элэг бүтэн бх бол