ЭДИЙН ЗАСАГ

ОХУ-д тавьсан хоригоос шалтгаалан нүүрсний үнэ 2023 онд ч өндөр байна

“Whitehaven Coal” компани нүүрсний үнийн өсөлт ирэх 2023 онд ч хэвээр байна гэж мэдээлсэн байна. Украин дахь цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш барууны болон Азийн зарим орнууд ОХУ-аас нүүрс импортлохоо зогсоогоод байгаа юм.

ОХУ нүүрс экспортлогч орнуудын дунд нийлүүлэлтээрээ дээгүүр бичигддэг. Дэлхийн нийт нүүрс экспортын 15 хувийг ОХУ хангадаг байна. Иймд тодорхой хэмжээнд нүүрсний эрэлт үүсэж, дэлхийн зах зээл дээр үнэ нь нэмэгдэж байгаа юм.

Фьючерс үнэ дурдахад, нүүрсний ирэх сарын үнэ 35 хувиар өсөх үзүүлэлттэй байна.

Барууны үзэл баримтлалтай орнууд ОХУ-д эдийн засгийн хориг тавьж байгаагийн зэрэгцээ, БНЭУ, БНХАУ зэрэг орнууд тус улсаас нүүрс импортолж байгаа. Импортын хэмжээгээ нэмэгдүүлж буй. ОХУ-ын зүгээс ч мөн нүүрснийхээ үнийг бууруулж, БНХАУ зэрэг орнуудад худалдаж байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button