ЭДИЙН ЗАСАГ

Хоёр төсөлд ЗГ баталгаа гаргавал 2023 онд өрийн тааз хэтрэх эрсдэлтэй

2022 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслөө Засгийн газраас өргөн барьж, УИХ холбогдох хэлэлцүүлгүүдийг хийсээр байна. Харин тодотголд хэд хэдэн анхаарал татах өнцөг багтсаны дотор Засгийн газрын өрийн баталгааны хэмжээг тэрбум гаруй ам.доллараар нэмэх асуудлыг нэрлэж болно.

Засгийн газрын өрийн баталгааг гадаад өрийн хэмжээ ДНБ-ий хэмжээтэй хэрхэн уялдаж буйтай холбож, тогтоодог. Хэрэв тодотголын дагуу уг хоёр төсөлд тэрбум гаруй ам.долларын баталгаа гаргавал, 2022 оны гадаад өрийн төсөөлөл ДНБ-ий 60.7 хувьд хүрэхээр байгаа юм. Ингэснээр ирэх онуудад гадаад өрийн тааз хуульд заасан хэмжээнээс давах эрсдэл үүснэ.

Засгийн газраар өрийн баталгаа гаргуулах хоёр төсөлд юу багтсан бэ.

Нэгт, маргаан дагуулаад буй LRT төсөл буюу “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх төсөл”-ийн эхний санхүүжилтэд шаардлагатай 510 сая ам.доллар.

Хоёрт, “Таван толгойн дулааны цахилгаан станц төсөл”-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай 565 сая ам.доллар.

Тэгвэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-д зааснаар: Засгийн газрын өрийн хэмжээг ДНБ-д харьцуулсан харьцаа 2021-2022 оны төсвийн жилүүдэд 70 хувиас хэтэрч болохгүй. Харин 2023 оны төсвийн жилд 65 хувиас хэтрэхийг хориглож буй. Энэ үүднээс эрсдэл нь ирэх 2023-2024 онуудад ирэх магадлалтай юм.

Учир нь, нийт санхүүжилт шат дараатай хуваагдаж, олгогдоно. Харин гуравны нэг орчим хувь нь 2022 онд шилжиж, үлдсэн хувь нь 2023-2024 онд дамнаж хуваарилагдана.

Өнгөрсөн хугацаанд LRT төслийн оронд газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтад Засгийн газраар өрийн баталгаа гаргуулах агуулга яригдаж байсан. Гэвч төсвийн тодотголыг өргөн барих үеэр LRT төслийг хүчтэй лоббидож, оруулж иржээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button