МАН-ын бүлэг хөнгөн галт тэрэг төслийг нягтлах ажлын хэсэг байгуулахаар боллоо

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан асуудлаараа мэдээлэл хийлээ.
Тус хурлаар нийслэлд хөнгөн галт тэрэг явуулах төслийн талаар хэлэлцэж ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон талаар мэдээллээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Өнгөрсөн долоо хоногт УИХ 2022 оны улсын төсөв түүнийг дагасан 10 хууль, дөрвөн тогтоол өргөн барьсан. Үүнд нэг тогтоолыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцээгүй. Энэ нь "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас зээлийн баталгаа гаргах тогтоол байсан. Энэ тогтоолыг бүлэг нухацтай хэлэлцлээ. Энэ тогтоолын төслийн нэг хэсэг нь түгжрэлийг бууруулах асуудал учраас нийслэлийн удирдлагуудаас LRT төслийн танилцуулгыг сонсоод, шийдвэрээ гаргалаа. МАН-ын бүлэг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтран ажиллах ёстой гэж үзлээ" гэв.
Нийт ТЭЗҮ нь 926 сая ам.долларын өртөг бүхий эл төсөлд Засгийн газраас үндсэн зээлийн 50 хувьд нь баталгаа гаргавал 85 хувийг нь БНХАУ-ын талаас гаргана гэдгээ илэрхийлсэн аж. Ингэхдээ урд хөршийн дөрвөн том компани голлох гүйцэтгэлийг хийж, 10 жилийн хугацаатай таван хувийн хүүтэй зээлээр тэднийг улсаас нь санхүүжихээр байгаа аж. Үлдсэн 15 хувийг хот түгжрэлийг бууруулах 420 тэрбумаасаа гаргах тооцоолол хийсэн байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ төсөл олигтой юм болохгүй. Улстөрийн шийдвэр гэж юу байдаг юм бэ? 3 их наяд төгрөгийг төрийн эрх барих дээд байгууллагын хар хайрцагны бодлогоор хэрэгжүүлдэг юм Тогтохсүрэн даргаа. Хэрвээ улстөрийн шийдвэрээр гэж ярьвал ийм их мөнгийг яасан ч зарцуулж болохгүй.
Их хуроын попрогч гишүүдээ хөрөнгө мөнгөтэй холбоотой шийдвэр гаргахаасаа өмнө эдийн засаг санхүүгийн өндөр мэдлэг боловсролтой гишүүдийнхээ санаа бодлыг сонсож байх нь зөв шүү. Тухайлбал, Хүрэлбаатар гишүүнийг заавал сонсох хэрэгтэй.
Ийм их мөнгөний боломж байгаа юм бол шатахууныхаа үйлдвэр, таван толгойн цахилгаан станц, даоханы замаа юун түрүүнд барьж дуусгаад ашиглалтад оруулаад өгөхийг иргэд иаш ихээр хүсэж байна.
Хөнгөн галт тэрэг бол Замын түгжрэлийг бууруулах ганц зөв алхам шүү
Одоо ийм тх мөнгөөр шинэ төсөл эхэлж хэрэггүй. Өмнө нь эхэлсэн төслүүдээ дуусгаачээ.
Энэ хөнгөн галт тэрэг ямарч хэрэг байхгүй. Энэ түгжрэл бууруулахад нөлөөлөхгүй. Яагаад бид хувийнхаа унаагаар явах дуртай.
Хөнгөн галт тэрэгний замын тулгуурууд нь доод талын авто замыг маш нарийхан болгочих юм байна лээ. Тэгэхээр энэ бол ямарч хэрэггүй. Ёстой төмөр бетонон ширэнгэ гэдэг чинь л болно шүү дээ.
Тээр дээгүүр явж байгаа тэргэнд дээшээ зүтгэж хөгшчүүд сууж чадах уу.