Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ТАНИЛЦ: Хөх хотын консулын газрын улс төрийн хамаарал

Дипломат албаны үнэ цэн алдагдсаар удаж буй. Энэ талаар салбарынх нь мэргэжилтнүүд халаглан ярьдаг. Элчин сайдууд, консулын ажилтнууд гадаад харилцааны мэргэжил эзэмшээгүй, наад зах нь гадаад хэлний мэдлэг сул гэж шүүмжлүүлдэг. Тэднийг нэр нөлөө бүхий улс төрчид эрх ашгийн хүрээнд томилуулдаг байдал газар авсан.

Улс төрийн нөлөөллөөр дипломат албанд томилогдож, цэвэр бус агуулгаар ажлаа явуулж буй албан тушаалтнуудыг танилцуулах хүрээнд Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, консул Б.Гантулга нарын талаар бичье.

Урьдач мэдээлэл: Хөх хотын консулын газрын ажилтнуудтай танилц

Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд:

  • Ерөнхий консул С.Батхуяг
  • Консул Б.Гантулга нарыг нэрлэх юм.

Тэгвэл С.Батхуяг, Б.Гантулга нарын томилгоонд УИХ-ын гишүүн С.Батболдын нөлөөлөл бий гэж яригддаг. Энэ зургаан ажилтны аль нь ч дипломат салбараар мэргэшээгүй гэх. Албаны эх сурвалжаас тодруулахад, дипломат уулзалтын үеэр бие даан синхрон орчуулга хийх чадвартай хүн ч байхгүй гэдгийг онцолж байна.

Нэг. Ерөнхий консул С.Батхуягийг Хөх хот руу явуулж, “тэтгэвэрт” гаргажээ

Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг өмнө нь Эрээн хотын Ерөнхий консул байв. Энэ томилгоо нь өдгөө УИХ-ын гишүүн С.Батболдыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан 2008-2009 оны хугацаанд хийгдсэн байдаг.

Түүнчлэн С.Батхуяг нь Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны гишүүн. Сү-гийн толгойлдог “Сүхбаатарын фракц”-д багтдаг. Тухайн цаг үед, Эрээний Ерөнхий консулаар ажиллаж байхдаа визний наймааны хэрэгт нэр холбогдсон нь хэвлэлээр мэдээлэгдэж байв.

Нөгөө талаар, энд багахан хувийн амьдрал сөхөхөд, С.Батхуяг өвөр монгол хүргэнтэй. Мөн тэтгэвэрт гарах нас нь ойртсон. Иймд Хөх хот руу явуулж, дипломат албаны хангамжаар тэтгэн, найзаа “шагнах нь” гэж УИХ-ын гишүүн С.Батболдыг бичиж байлаа. Үүний дээр, С.Батхуягийг Хөх хотын Ерөнхий консулаар томилогдох үед Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар ажиллаж байсан. Д.Цогтбаатар нь “Сүхбаатарын фракц”-д хамаардаг, дипломат албадын томилгоонд хэзээнээс С.Батболдтой нэр холбогдож ирсэн нэгэн билээ.

Хоёр. Консул Б.Гантулга нь С.Батболдын компанид ажилладаг байсан уу

Харин 2019 онд Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын консул Б.Гантулгыг мөн л С.Батболдтой хамаарал бүхий хүн гэх. Учир нь, “И-Март” сүлжээ дэлгүүрийг оруулж ирсэн, УИХ-ын гишүүн С.Батболдын “Алтай холдинг” ХХК-д ажилладаг байсан нэгэн гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Б.Гантулгын томилогдсон цаг хугацаа нь “Ковид-19” цар тахал дэгдэж, БНХАУ-ын хил хаагдсан үетэй давхцаж буй. Энэ үеэр С.Батболд “И-Март” сүлжээ дэлгүүрийнхээ бараа татан авалтыг гааль дээр саадгүй явуулах үүднээс ГЕГ-ын дарга Б.Асралт тэргүүтэй бүлэглэлийг ашигласан гэгддэг. Яг энэ логикоор, Б.Гантулга нь "И-Март”-ын барааг татахад Хөх хот дахь консулын хувиар нөлөөлж байсан байж болзошгүй юм.

Үүний дээр, Б.Гантулгыг эгүүлэн татах асуудал яг одоо ГХЯ-нд өрнөж байгаа аж. Энэ нь жаал хувь хүний хэрэг явдалтай холбоотой. Гэхдээ хууль зөрчсөн гэх агуулгатай.

Тодруулбал, Дипломат албаны тухай хуулийн 23-р зүйлд, “...тухайн ажилтны эхнэр буюу нөхрийг ажлын байраар хангах үүрэгтэй” гэж заасан байдаг.

Харин Б.Гантулга нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хамаарал бүхий хүнээ Хөх хотын консулын газар ажилтнаар томилуулсан гэх мэдээлэл байна. Энэ агуулгаар Б.Гантулгын албан ёсны эхнэр нь ГХЯ-нд гомдол гаргаад буй аж. Иймд ГХЯ түүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, хуралдаж эхэлжээ.

С.Батхуяг, Б.Гантулга нарын Хөх хотод консулаар очоод визний бизнес хийдэг, хятад иргэдтэй ихээхэн түншилж ажилладаг гэх бусад мэдээллүүдийг эх сурвалж өгч буй. Эдгээр нь шууд баримтаар нотлох боломжгүй байгаа агуулга тул энд дурдаад өнгөрч байна.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: БНХАУ дахь нэг л хотын консулын газрыг авч үзэхэд ажилтнуудых нь нэр холбогдох улс төрийн хань хамаарал ийм байна. Хөх хот дахь хятад иргэд консулын газарт виз мэдүүлж, Монгол Улсад нэвтэрдэг. Энэ нь хамгийн чухал агуулга бөгөөд  хятад иргэдэд виз олгох замаар орлого олдог гэх асуудал Эрээн, Хөх хотын консулын үе үеийн ажилтнуудтай үргэлж холбогдож ирсэн.

Ерөнхийдөө дипломат албыг шагнал болгож олгодог, хангамж тэтгэмжийг нь ашигладаг агуулга болгосныг дээрхээс унших боломжтой байна. Ядах нь аа мэргэжлийн хүн томилсон бол асуудалд зарчмын дагуу хандмаар. Стратегийн чухал онцлогтой, БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын ажилтнуудыг цэгцлээч, Б.Батцэцэг сайд аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-26 08:16

Булай булай

Зочин
Зочин
2022-04-26 09:09

Нөгөө хэмнэлт нтр ээ энэ нөхрийг х�##�а�##� хийчээчдээ

Зочин
Зочин
2022-04-26 09:10

Заав�##� дандаа яагад ийм завхарсан байдаг юм бэ ичиж үхээсэй

Зочин
Зочин
2022-04-26 09:10

Mongold ugaasaa shudarga yum uldeeguishde tsetserlege ni hurtel casino

Зочин
Зочин
2022-04-26 09:11

Zugeer shudarga yavchhaar uhchih gd bdg yum bhda

Зочин
Зочин
2022-04-26 09:12

Yer ni ugaasaa tsunh barigch nar shagnalf ni konsul boldogshdee

Зочин
Зочин
2022-04-26 09:13

Ed nar arai davartsanu

Зочин
Зочин
2022-04-26 09:15

Yer ni tende baidag humuusde tusaldagui konsuluudiin hereg bnuu

Зочин tiim shuu
Зочин tiim shuu
2022-04-26 11:51

ӨӨРИЙНХӨӨ МЭРГЭЖИЛГҮЙ ЯАШКА БЭРИЙГ ДИПЛОМАТЫН АЛБАНД ШУРГУУЛЖ Л БАЙДАГТЭВЧЭЭРГҮЙ ЯАШОА ШҮҮ �######�УУЛДАА

Иргэн
Иргэн
2022-04-27 07:50

ГХЯ гэж нэг дампуурсан газар байнаа мэргэжлийн дипломатч биш сайдтай болохоор ийм байдаг юм болов уу. МАН-д юу ч хийсэн хэнд ч дийлдэхгүй С.Батболд гэж нэг хүн бх юм. Хууль , ёс зүй, шудрага үнэн, хариуцлага мэдлэг мэргэжил чадвар гэж бх ярих хэрэгүй болжээ. Улс орон улс төр яаж оршин тогтнох, хөгжих нь тодорхойгүй болтой.

Холбоотой мэдээ

Back to top button