Ё.Баатарбилэг Ц.Баатарбилэгтэй найз гэдгээ зөвшөөрч, хахуулийн хэргээ БӨӨРӨНХИЙЛӨВ
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.
Тухайлбал, Ё.Баатарбилэгийг НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татсан байна. Ц.Баатарбилэгийн удирддаг НВЦ компани нь Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл авсан түүхтэй компани юм.
Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг төрийн ордонд сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Тэрбээр "УИХ-ын даргад ямар бичиг ирсэн талаар мэдээлэл алга. Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж байгаа юм байна гэж ойлгосон. Өнгөрсөн долоо хоногт АТГ-т очиж тогтоолтой танилцсан. Эхний ээлжийн мэдүүлгээ өчигдөр хүргүүлсэн. Намайг яллагдагчаар татсан талаар мэдээгүй байсан.
Намайг шалгаж байгаа асуудлаар бултаж зугатаад байгаа юм байхгүй. Мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа учраас хэнээс хахууль авсан гэж шалгаж байгаа эсэхийг хууль хяналтынхан хэлэх байх. Ц.Баатарбилэгийг танина. Олон жилийн найзууд. Зээл авсан асуудалд нь оролцсон юм байхгүй. Тухайн үеийн хөгжлийн банкны удирдлагуудыг ч танихгүй шүү дээ.
Нарийн процессууд нь мөрдөн байцаалтад байгаа учраас миний зүгээс тайлбар өгч болохгүй. УИХ процессынхоо дагуу энэ асуудлаа шийдэх байх. АТГ-т би нэг л удаа очсон. Прокурорын тогтоол танилцуулсан. Ийм асуудал болсонд харамсаж байна. Хууль хяналынхан энэ асуудлыг хуулийн дагуу шалгаад явах байх. Үүнээс илүүг ярьмааргүй байна" гэлээ.
Б.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гэмгүй царайлсан авилгач
Дээгүүр �##�баны дарга нар нөлөөтэй хүмүүс тухайн үедээ хүүхдүүдээ сургах нэрээр боловсролын сангаас сург�##�тын зээл аваад төлөөгүй байсныг олон жилийн дараа энэ Баатарбилэг гэгч боловсролын сайд байхдаа хууль санаачилж гүйж байгаад хүчингүй болгуулж байсан нөхөр.